Нийгмийн
Согтуурсан үедээ машинтайгаа жалга руу унаж, эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт зам тээврийн осолд орсон иргэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал тус аймгийн Ногооннуур сумын 1-р баг Тавалтай гэх газарт Улаанхус сум 7-р багт суух 27 настай Е БНХАУ-д үйлдвэрлэсэн Стевер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад автомашинтайгаа замын хажуугийн жалга руу унажээ.
Улмаар хүнд гэмтэл авч аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Улс даяар хөл хорио тогтоож, архи согтууруулах ундаа зарахыг хориглосон боловч түүнийг зөрчсөнөөс үүдсэн хүний амь нас үрэгдэх, гэмт хэрэг, зөрчлүүд өнгөрсөн нэг сарын хугацаанд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.