
Коронавирусийн халдварын улмаас хаана хаанаа бүсээ чангалж буй өнөө цагт дэлхий даяар хямралыг хамтдаа давахаар дор бүрнээ хичээж байгаа билээ. Цар тахал, хөл хорио монголчуудын амьдралыг ч мөн өдрөөс өдөрт туйлдуулж буй. Далайн байцаа үйлдвэрлэдэг “Батсол” компани ажилчдынхаа цалинг 100.000 төгрөгөөр нэмсэн нь олны талархлыг ихэд хүлээв. Дэлхий даяар хэмнэлтийн горимд шилжин, зарим байгууллага хямралын улмаас үүдээ барьж буй энэ бэрх цаг үед эл шийдвэр ажилчдынх нь амьдралд ихээхэн дэм болж байгаа нь мэдээж.

“Батсол” компанийг удирддаг Н.Батсайхан бизнесмен төдийгүй спортод элэгтэй нэгэн. Гавьяат тамирчин П.Орхоныг ивээн тэтгэн, дэмжсээр дэлхийн аварга болгосон гол хүмүүсийн нэг нь тэр. Монгол Улсын спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд Батсүмбэр суманд “Champions camp” байгуулсан Н.Батсайхан дэлхийн аварга П.Орхон, ОУХМ Г.Отгонжаргал нарыг цалинжуулдаг. Түүнтэй ярилцлаа.
НЭМЭГДЭЛТЭЙ ЦАЛИНГ ЯМАР Ч БАЙСАН ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ ОЛГОНО
-Хямралын үед олонх байгууллага ажилчдынхаа цалинг танаж буй. Та харин эсрэгээрээ 100.000 төгрөгөөр нэмсэн нь олон хүнд үлгэрлэж байна. Урьдаас төлөвлөж байгаад нэмсэн үү, эсвэл гэнэтийн шийдвэр байв уу?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн ням гаригт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Ийм шийдвэр гаргасан нь надад ажилчдынхаа цалинг нэмэх боломж олголоо, санхүүгийн хувьд. Манай үйлдвэр халаалтаа цахилгаанаар шийдсэн юм л даа. Цахилгааны төлбөрт нэлээд мөнгө төлдөг. Засгийн газраас гаргасан шийдвэрийн өгөөжөөр цахилгааны мөнгөө хэмнэх боломж манайд бүрдлээ. Цахилгаанаас хэмнэсэн мөнгөө хадгалаад, ашиг болгож үлдээхийг хүсээгүй. Үүний оронд ажилчдынхаа цалинг нэмбэл амьдралд нь тустай гэж бодсон юм. Цахилгаанд сар бүр мөнгө төлдөг. Тэгэхээр түүнээс хэмнэсэн мөнгөөр ажилчдынхаа цалинг сар бүр нэмж болно шүү дээ.
-Нэг удаадаа 100.000 төгрөгөөр нэмсэн үү, цаашид нэмэгдэлтэй олгох уу?
-Ямар ч байсан долдугаар сарын 1 хүртэл ажилчдынхаа цалинг 100.000 төгрөгийн нэмэгдэлтэй олгоно. Түүнээс цааш юу болох нь уу. Коронавирусийн халдвар дарагдаад, эдийн засаг сэргэвэл ажилчдынхаа цалинг нэмэгдсэнээр нь тогтоочихож ч магадгүй. Боломж, бололцоо байвал тэгэхийг хичээнэ. Юу болох нь уу, харзнаж байгаад шийднэ.
МАНАЙ КОМПАНИ АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН АСУУДАЛД ИХ АНХААРДАГ

-Ажилчид нь мэдээж их баярласан байх. Таны шийдвэрийг сонсоод юу гэж хэлсэн бэ?
-Бүгд их баярлаж байна лээ. Би ер нь ажилчдынхаа нийгмийн асуудалд их анхаардаг. Байртай, унаатай болгочих юм сан гэж үргэлж бодож явдаг. Манай ажилчид ажилдаа их хайртай, дуртай. Жирэмсний амралтаа авсан, чөлөө авсан хүмүүс ч заавал үргэлжлүүлж ажилладаг. Нийгмийн асуудалд нь их анхаардаг болохоор манайд ажиллах дуртай байдаг гэнэ лээ.
-Танай байгууллага хэдэн ажилтантай вэ?
-Манай “Батсол” компани үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байна, 20-иод ажилтантай. Ид ачааллын үед 40-өөд хүн ажиллуулдаг. Манайх далайн байцааны 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний сацуу Төв аймгийн Батсүмбэр суманд спортын бааз ажиллуулдаг, энэ намар ашиглалтад оруулсан.
-Цар тахал танай компанийн үйл ажиллагаанд хэр нөлөөлж байна вэ?
-Хөл хорио тогтоосон үед ажиллах, ажилдаа ирэх, гэртээ харих, хүргэлт хийхэд амаргүй байлаа. Зөвшөөрлийн бичиг авахаас авахуулаад бэрхшээл их гарсан. Манай компанийн борлуулалтын хоёрхон машинд зөвшөөрөл, QR код өгсөн. Бусад нь автобусаар ажилдаа ирж, буцсан. Гол хүндрэлтэй зүйл нь энэ л байлаа.
ЭРСДЭЛИЙГ ТООЦОН, ТҮҮХИЙ ЭДЭЭ САЙН НӨӨЦЛӨСӨН

-Танайх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг БНСУ-аас авдаг юм билээ. Түүхийн эдийн хомсдол гарч байна уу?
-Энэ тал дээр санаа зовох юм алга. Коронавирусийн халдварын улмаас хил хаан, хөл хорио тогтоох нь тодорхой байсан тул бид эрсдэлийг эртнээс тооцоод, түүхий эдээ сайн нөөцлөсөн.
-Танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг хэчнээн компани Монголд байдаг вэ?
-Одоогоор нэг бий. Манайх түүхий эдээ БНСУ-аас аваад, Монголд үйлдвэрлэдэг.
-Цар тахлын улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа гэнэ лээ. Танай бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлт гарч байна уу?
-Харьцангуй гайгүй байна. Манай бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглээд сурчихсан, дадчихсан.
П.ОРХОНЫГ ОЛИМПИЙН АВАРГА БОЛГОЧИХ ЮМ САН ГЭЖ ХИЧЭЭЖ СУУНА

-Та төдийгүй танай компани спортод элэгтэй. П.Орхон, Г.Отгонжаргал нар “Батсол”-ын нэр дээр барилддаг. Спортын салбарыг дэмжиж, амьдралаа холбоход тань юу нөлөөлөв?
-Би биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Бизнес хийгээд явчихсан л болохоос. Манай компани П.Орхоныг дэлхийн аварга болохоос өмнө цалинжуулж, ивээн тэтгээд өдий хүрсэн. Ёстой хамтдаа зүтгэсээр байгаад дэлхийн аварга болгосон. Одоо П.Орхоныг олимпийн аварга болгочих юм сан гэж зүтгээд сууна. Энэ зорилгодоо хүрэх, Монголын спортыг дэмжихийг тулд Батсүмбэрт бэлтгэлийн ийм бааз байгуулсан.
-Бааз барих зардлыг бүгдийг нь та гаргасан уу. Эсвэл тал талаасаа элбэсэн үү?
-Үгүй ээ, энэ баазыг барих бүх зардлыг би гаргасан. Өөр хамтарсан байгууллага, хувь хүн байхгүй. Одоогоор цар тахлын улмаас бэлтгэл хийхгүй байна. Ид ачааллын үед шигшээ багийн 100-гаад тамирчин манайд бэлтгэл хийдэг. Манай бааз Улаанбаатар хотоос 70 км зайтай.
БАЙГУУЛСАН БААЗАД МИНЬ БҮХ СПОРТЫН ТАМИРЧИД БЭЛТГЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ

-Бүх спортын төрлийн тамирчид бэлтгэл хийх боломжтой юу?
-Тийм ээ. Зөвхөн чөлөөт бөхийг бус бүх төрлийн спортыг хөгжүүлэхийн төлөө энэ баазыг байгуулсан юм. Зааланд бэлтгэл хийх боломжтой бүх спортынхон манайд хандаж байгаа. Жүдо, үндэсний бөхийнхөн гээд л. “Алдар” спорт хорооны тамирчид манай баазад бэлтгэл хийдэг. Харин чөлөөт бөхийн шигшээ багийнхан яагаад энд бэлтгэл хийхгүй, бидэнтэй хамтрахгүй байгааг нь гайхаж байна. П.Орхоныг ивээн тэтгэдэг гээд дөлөөд байдаг юм уу, яадаг юм бэ. Бүү мэд. Жүдо бөхийн шигшээ багийнхан энэ намаржин манай баазад бэлтгэлээ хангасан. Бэлтгэлээ 2024 он хүртэл энд хийх аман гэрээ хийчихээд явлаа.
Олимпод бэлтгэх тамирчдаа дэмжих, улсынхаа спортын хөгжилд өчүүхэн ч болтугай нэмэр болохын тулд энэ баазыг байгуулсан. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан манай баазад бэлтгэл хийе гэвэл нээлттэй.
-П.Орхон, Г.Отгонжаргал хоёроос өөр бөхийг цалинжуулах бодол, боломж бий юү?

-Цар тахлын улмаас эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Одоохондоо тийм бодол алга. Юуны түрүүнд энэ хоёр тамирчнаа өндөр амжилт хүргэхийг зорьж явна.
П.ОРХОНЫГ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДЭГТ 100 БАЙТУГАЙ 1000 ХУВЬ ИТГЭЛТЭЙ ЯВДАГ

-Зарим байгууллага тамирчдыг асуудалд орохоор нь цалинжуулахаа больдог, нүүр буруулдаг. Та харин тэгээгүй. П.Орхоны допингийн асуудалд та ямар бодол, байр суурьтай явдаг вэ?
-П.Орхоныг допинг хэрэглээгүй гэдэгт 100 байтугай 1000 хувь итгэлтэй явдаг. Тэрбээр допинг хэрэглэх бөх биш. Би анхнаасаа П.Орхоныг дэлхийн аварга болгохын төлөө зүтгэсэн. Түүндээ хүрсэн. Дэлхийд дахиад олон түрүүлгэх, олимпийн аварга болгохын төлөө зүтгэж байсан юм, уг нь. Гэтэл ийм юм болчихлоо. Үүнд П.Орхон буруугүй. Ний нуугүй хэлэхэд тодорхой хэмжээний хэл ам, атаа жөтөөний улмаас ийм зүйл болсон гэж би харддаг.
Би П.Орхоны хажуугаас ер салаагүй. Допинг хэрэглэх ямар ч шаардлага түүнд байгаагүй. Дэлийд №1 болчихсон тамирчин яагаад допинг хэрэглэнэ гэж. Азийн наадмын дараа Польш руу тэмцээнд явах гэж байхад гэнэт тийм юм болсон шүү дээ. Бид хоёр бүр онгоцны тасалбараа захиалчихсан байсан. Чөлөөт бөхийн шигшээ багийнхны хариуцлагагүй байдал үүнд нөлөөлсөн. Тэд тэр чигтээ П.Орхоноос нүүр буруулж, зугтаагаад алга болсон. Хэн нь ч хариуцлага хүлээж, хүний урамд ард түмнээсээ уучлалт гуйгаагүй. П.Орхон л амжилт, цаг хугацаагаар хохироод өнгөрсөн.
П.Орхоныг олимпийн аварга болгох, түүн шиг олон тамирчныг бэлтгэхийн тулд энэ баазыг би барьсан юм. Дөнгөж гарч ирж байхаас нь авхуулаад бид хамтдаа зүтгэсэн. Эхний зорилгодоо хүрч, дэлхийн аварга болоход нь үнэхээр их баярлаж билээ. Дэлхийн аварга болохын тулд П.Орхон, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нарынхаа хамт ямар их хөдөлмөрлөж, зүтгэснийг нь би сайн мэднэ. Тийм байж хүнд үед нь юу гэж нүүр буруулах вэ. Харин ч бэрхшээлийг нь хамтдаа давж, түшихийн төлөө зүтгэсэн.
Дутуугаа гүйцээх боломж түүнд бий. Өнгөрсөн хугацаанд хуримаа хийн, хүүхэдтэй боллоо. Одоо удахгүй дэвжээндээ эргэн гарч, монгол түмнээ баярлуулна. П.Орхоныг заавал олимпийн аварга болгоно. 2021 онд олимп болохгүй ч байж магадгүй. 2024 онд П.Орхон маань зорилгоо, дутуугаа гүйцээж яагаад чадахгүй гэж. Чадна гэдэгт нь итгэлтэй байна. Тэр болтол зүтгэнэ.
-П.Орхон та хоёр төрсөн ах, дүүс шиг ойр дотно байдаг уу?

-Аав, охин хоёр шиг л байдаг. Зарим хүн бүр “Охин чинь юм уу” гэж асуудаг. Бид хоёр үргэлж холбоотой байдаг. Миний барьсан бэлтгэлийн баазад П.Орхон тусдаа өрөөтэй. Тэнд байрлан, бэлтгэлээ хийдэг.
-Цар тахлын улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Засгийн газраас ямар шийдвэр гаргавал иргэдийн амьдралд илүү үр өгөөжтэй вэ?
-Ерөнхийлөгч саяхан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүссэн. Энэ их чухал асуудал. Монголд үйлдвэрлэл эрхэлж буй бүх хүн, аж ахуйн нэгжид хамаатай хууль. Манай улсаас бусад оронд ам.долларын ханш унаж байгаа. Монголд харин эсрэгээрээ өсөөд л байдаг. Манай “Батсол” компани бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, хямд үнээр ард түмнээ хангах сонирхолтой. Гэвч ам.долларын өсөлтийн улмаас тэгэх боломж гардаггүй. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцээд, “Оюутолгой”-н борлуулалтын орлого Монголбанкаар дамжиж ирээд, ам.долларын ханш буурвал бүтээгдэхүүнээ хямдруулах боломж аж ахуйн нэгжүүдэд бүрдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнд сэтгэл байхад бүх зүйл бүтдэг гэдэг л энэ сайхан сэтгэлтэй, эх орноо гэсэн тэмүүлэлдээ хөдлөгдсөн з�##�уугийн үйл хэргээс харагдаж байна даа. Тамирчин нь Олимпийн аварга болоход Монголын маань л нэр гарна. Яагаад хүмүүс маань атаа жөтөө, хэл амнаасаа с�##�ж чаддаггүй юм бэ??? Нэг их сайхан байгаагаараа байх л ГОЁ шүү дээ. Цар тахлын хүнд үед "өгье өө" гэдэг хүн ч ховор л байгаа шүү. Тэгэхэд ц�##�ин нэмж байдаг. Бас бахархмаар байнаа. Байгаа зүйлээ хува�##�цах шиг сайхан юм хаа байхав. Мундаг том буян. Бас энэ хүний дотоод сэтгэлийн асар их хүч, хүний жинхэнэ мөн чанар л гэж хэлье. Ийм хүн олон байгаасай. Их бага гэлтгүй ядарсан нэгэндээ хандив тусламж өргөж байгаа хувь хүн, байгууллага бүрт Монгол хүний сэтгэлийн гүнээс огших Их т�##�арх�##� энэ дашрамд илэрхийлье! Өнгөрснөө мартаж чадаж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгвэл ямар ч гэм цайрна. Манай тамирчид энэ их сайхан өргөөнд очоод чиний миний гэлтгүй дасг�##� сургуулиа хийгээд ёстой "үзүүлээд өгөөч" дээ. Ямар мундаг бүтээн байгуул�##�т вэ! Сайхан сэтгэлийн үзүүр дэх "тос" л байна даа. Батсайханд болон танай хамт олонд Улам их амжилт хүсье!
Мундаг юмаа Хувийн хэвшил цар тахлын үед нүүрээ буруулж бга Хувийн компаниуд цар тахлын үед ингэмээр л юм Олон жил тогвортой ажилласан шүү дээ Мундаг з�##�уу юм
amjilt husy.Orhong muuhai hiisendee ataarhagch bolon harij yavaa em tamirchin.tegeh tusam coilj garah hergtei
Ariin saihan hangain Batsoliin Batsaihan gej zaluu sportiin todiigui olon huniig bayrluulj tsalinjuulj olon hund buyn bolj bgaa daa udahyui Orhon olimpiin avarga bolnoo amjilt