НИЙГЭМУЛС ТӨР

Монголоо “тонож”, харьд зугтаагсад

Өнөөдөр хэн хамгийн жаргалтай байна гээч. Эх орондоо эрх дураараа амьдарч буй монгол хүн. Хэн жаргалгүй байна гээч. Эх орноо “тонож, дээрэмдээд” гадагшаа зугтаагсад. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Өчигдөрхөн салхины дээр туг барьж, төрийн тамга атгачхаад даналзаж явсан хүмүүс өнөөдөр хулганы гөлчгийнөөс долоон дор болчихсон, орох оготны нүх ч олдохгүй харьд зугтаагаад явж байна” хэмээн тун ч оновчтойгоор бичсэн байх юм.

-ОНГОЦООР БИШ "УАЗ-469”-ААР ЗУГТСАН Т.БАДАМЖУНАЙ-

МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч гэгддэг Т.Бадамжунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу байдаггүй гэлцдэг байсан цаг саяхан. Энэ хүн өдгөөгөөс хоёр жилийн өмнө 2018 онд "УАЗ-469” машинаар хил даван зугтсан байдаг. Тэрбээр онгоцоор нисэх гавъяа хийгээгүйгээ ухаарч, хоёр гартаа гав зүүлгэхээсээ урьтаж ийн нууцаар хил давсан гэлцдэг. Учир нь тэр 2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн "Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглан нөлөөлж, нэр бүхий компанийн захиралд өгсөн хэргээр шалгагдаж эхэлсэн юм. Түүнчлэн 2013 оны хоёрдугаар сард Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж байсан юм.

-ЭХНЭР, ХҮҮХДЭЭ ДАГУУЛАН ЭРГЭЖ ИРЭХГҮЙГЭЭР ЗУГТСАН Ч.САЙХАНБИЛЭГ-

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Нүүрний баясгалан сайтай Ерөнхий сайд аснаа Монгол Улсаа “худалдсан” байж болзошгүй хэрэгт холбогдоод хил даван зугтана чинээ санасангүй явлаа.

Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон хэмээн шалгуулж байсан тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард баривчлагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулагдсан байдаг. Ингээд цагдан хорионы хугацаа нь дуусмагц шүүхээс түүнийг батлан даалтад гаргаж хийлийн хориг тавьсан. Гэвч тэрээр хил давах арга саам сүвэгчилсээр эрүүл мэндийн ноцтой шалтгаан хэлж, шүүхээс зөвшөөрөл аван эмчилгээ хийлгэх нэрээр хил гарчихсан. Гэвч эргэж ирээгүй, тэндээ “шингэсэн”. Энэ хүн хил давахдаа анхнаасаа эргэж ирэхгүйгээ мэдэж байсан бөгөөд, эхнэр, хүүхдүүд нь ч мөн хамт явж, тэндээ суурьшицгаажээ.

-БУРХАН БАГШИД НҮГЛЭЭ НАМАНЧЛАХ ӨДРӨӨР АМРАХ ХУУЛЬ БАТЛУУЛСАН ГИШҮҮН ХИЛ ДАВАН ЗУГТСАН НЬ-

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нөхрийнхөө хамт хил даван “зугтаад” 4 сар өнгөрч байна. Тэрбээр хөл хорионы ид дуулианы үеийг далимдуулж Хонгконг руу ниссэн тусгай үүргийн онгоцоор хил гарч явсан байдаг. АТГ-аас түүнийг  Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар  ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар яллагдагчаар татах хүсэлтээ прокуророос гаргаад байсан юм. Иргэдээ нэг өдөр ч болов хийсэн гэм нүглээ бурханд наминчилж, бодол санаагаа цэгцэлж, залбирах боломж олгож, Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрах хуулийн төсөл батлуулж чадсан, “унтаахай” хочит гишүүн маань ийнхүү хил даван одсонд итгэхэд бэрх шүү.   

 -МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ТӨСӨЛ ГЭРЭЭЛЧХЭЭД АЛГА БОЛСОН САЙД АСАН-

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Оюутолгойн гэрээг батлахад голлох үүрэг гүйцэтгэсэн Д.Зоригт. Энэ хүн 2012 оноос хойш гадагшаа гараад сураггүй, таг болсон. Тэр 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “унасны” дараагаас гадагшаа явах мөрөө хөөсөн. Уг нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар өдгөө хоригдчихоод байгаа томчуудтай хамт шоронд байж байх ёстой хүн. Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээлчхээд огт юу ч болоогүй юм шиг алга болсон нь муухай. Түүнийг эх орноо “худалдсан” гэх хэргийнхээ төлөө хэзээ нэг цагт баригдахаа мэдээд оргон зайлсан гэж хэвлэлүүд бичдэг. Харин тэр өөрийгөө АНУ-руу сурахаар явсан учраас намайг буруутгаж, яллах хэрэггүй хэмээн хариу барьж байсан санагдана. Оюутолгойн ордын гэрээнээс идээд  барахгүй их мөнгө халааслаад алга болсон гэх олны хардлагыг үгүйсгэж байсан бол энэ хүн эх орондоо байх байлаа. Гэвч одоо алга.

Монголын хууль хяналтынхан гэвч өдийг хүртэл яаж ч чаддаггүй, тэднийг авч ирэх хүч нь хүрдэггүй. Албаныхаа цахим хуудаст интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн зар байршуулсан болоод хаядаг нь нууц биш. Харин “ял завшсан” тэд Монгол Улсыг “зарж үрж” олсон мөнгөөрөө туйлж, гадаадын тансаг хауст товхиноод удлаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь тэд эх орон, элгэн садандаа эргэн ирж, эрхлэн хөрвөх нүүргүй болж дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zo
Zo

Oo horvoi shiitgelee ognoo tsag n bolohoor

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
Reply to  Zo

Ёстой нүгэл нь нүдээрээ гарах ёстой л хүмүүс дээ. ИХ-д байхдаа ард түмний төлөө гэж донгодоод буунгуутаа луйвардсан мөнгөө аваад харийн оронд хөрөнгө оруулхаар явцгаадаг хөгийн хар новшнууд шүү. Ер нь УИХ-д суусан хүн бүхэн идэж ууж луйвардаад байгаа нь монголчууд дандаа худ�##�ч луйварчдыг сонгодогын гай шүү пээ. Одоо ч гэсэн дандаа ард түмний эсрэг хууль тогтоол гаргаж бүр үг хэлсэн хүн бүрийг шоронд хийх хууль манаачлаад батлах гэж байна шүү дээ. Монголчууд тэмцэх чадваргүй болтлоо ядуурч хоногийн хоолны төлөө л амьдарч байна даа. Ийм болгож аваад л одоо дарлаж суух нь дээ МАН

Зочин
Зочин

дэлхий даяар хайж олоод устгах хэрэгтэй гэр бүл үр хүүхэд ах дүү нарын бүх хөрөнгө хурааж улсын орлого болгох зөв өөрсдийн

Зочин
Зочин
Reply to  Zo

Сайханбилэгийн хилийн хориог цуцласан шүүгч авилг�##� аваад зугтуулсан. Тэр шүүгчийг шоронд суулгах ёстой. Мөн Сандуй, Хурцыг сулласан, Баярцогт, С.Баярын ялыг хөнгөлсөн шүүгч нарыг шоронд суулгах ёстой. Албан туша�##�тан авилгачдыг хөнгөлөөд, суллаад байдаг мөртлөө жирийн иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг хилс хэрэгт яс суулгаад сулладаггүй.

60 . Хүрэлсүх урвагчдад
60 . Хүрэлсүх урвагчдад
Reply to  Zo

Бадамжунайгаа битгий хэл . Баярцогт . С. Баяраасаа хүртэл айгаад ялы нь хоёрхон жил болгоод тогооч хийгээд л гарчихна . Гэтэл . Оюутолгойн гэрээ . Монголчуудын хөгжлийг нэгэн жарнаар �##�чихаад хоёр тэрбум ам долларын �##�дагд�##�д оруулчихаад байдаг. Ёстой бөө мэд ээ одоо зүгээр таарсан газар нь БУУДАХ Л үлдсэн үү

Шударга ёс
Шударга ёс

Тийм ээ ядуу монголчууд ёстой цөхрөнгөө барж байна шударга ёс хаана байнаа

хүннү
хүннү

Энэ хүмүүс чадсан л байна. Нэгэнт бариад авч ирээд ялыг нь өгч чадахгүйгээс хойш я�##�тай билээ. Азгүй нь монголдоо баригдаад, азтай нь хил гараад явчихсан. Тэр интерполл молл чинь худлаа дотрохоо дийлэхгүй ядаж байгаа нөхдүүд гаднаас ирсэн манай хэдэн хулгайчтай хөөцөлдөх мантай.

Зочин
Зочин

Харийн нутагт я�##�т ч үгүй болоод хаашаа ч хамаагүй гүймээр үе нь ирэх л байхдаа. Хүний зовлон гэж... хөөрхий дөө.

Зочин
Зочин

ХУЛГАЙЧИД

Зочин
Зочин

Бадамжунайгийн дарга гол эзэн МАНАН-гийн босс ААРХАЛ видеог үзээрэй М.Энхболд Монголд байгаа шүү. Яар�##�тай арга хэмжээ авахгүй ббол бас л гадагшаа гарна.

Зочин
Зочин

Азтангууд

nnn
nnn

eh ornooso urvagsad

Etseg eh nutgiin ner baasdagsad nart
Etseg eh nutgiin ner baasdagsad nart

Sejigiin baliar biy tsogtsosoo ur huuhedd bitgii narlag saihan mobgold mine awc ireerei bga gazaraa ylaa shumuulnii hool boloh boltugai gej yruuy du zugtagsad mine

БИД
БИД

ЭНЭ БАДАМЖУНАЙ ГЭХ ТОМ ТОМ ЛУЙВАРЫН АРД ҮРГЭЛЖ НЭР НЬ ХАДААТАЙ ЯВДАГ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН НОВШИЙГ МОНГОЛЫН АРИУН ХӨРСӨНД ДАХИЖ БҮҮ ГИШГҮҮЛ

Прокурор
Прокурор

Новшнуудыг байгаа газраас нь үг дуугүй авчираад МОНГОЛ ТӨР ШҮҮХИЙН ӨМНӨ ТОЛГОЙГ НЬ БӨХИЙЛГӨӨЧ ХАМСААТАНГУУД НЬ ТӨРД БАЙГАА БОЛОХООР ТЭГЭХГҮЙ БАЙНА ДАА
ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ УРАВЧИХААД ГАДАГШАА ГАРААД ЯВЖ БОЛДОГ БОЛООД БАЙНА ГЭДГИЙГ ХАРУУЛААД БАЙГААА ЮМ ДАА

Зочин
Зочин

Тийм л юм шиг байна.

Зочин
Зочин

Бадамжунай хүүр Сингапурт бга Сайханбилэг, Зоригт, Оюунхорол нараа та нарыг барьж шоронд хатаана даа үйлийн үрээс хэн ч зугтаж чадахгүй.Ялаа эдлэрэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн гүтгэх хуультай шүү.Eguur mn
Худлаа бичихээ боль шүүхэд өгнө шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөнгөө бэлдээрэй

зочин
зочин

Сайханбилэг оросуудаас 49 хувийг авч ирсний хүчинд гөлөгнүүд цахилгааны үнээ хөнгөлүүлээд сууж байгаа юм биш үү бусад нь оросын гөлөг

gan
gan

Muu ch sainch Saihanbileg, Bayr ,Bayrtsogt ,M.Mendsaihan Da.Ganbold nariin huchind Mongoliin tur Mongolchuud udii zeregtei amidarch bna. Unendee AN sanaachlaj ashgiig ni MAN iin aligarhuud hurtej bna. Mongold hen bayn, hen erh medeltei ,hen ih ashig hurtej bna MANiig dagagsad tednii tsunh barigchid uuniig martaj ul bolno

Жирийн иргэн
Жирийн иргэн

Хүний хамгийн үнэт зүйл эх орон билээ. Хилийн дээс �##�хсан хэн ч нэсэн үүнийг мэднэ. Хүний нутаг бол хүний нутаг. Эх орондоо ирэх нүүргүй болсон тэдэнд өчүүхэн ч хазгай гишгэх эрх байхгүй, үг хэлэх эрх байхгүй, өчүүхэн амиа л хоохойлж өлсөхгүй, цангахгүй байх тухай л бодно. Өөр мөрөөдөл байхгүй. Тэд өөрсдийгөө насан турш хорих ялаар шийтгэсэнтэй адил. Магадгүй эх орныхоо шоронд байхаас ч сэтгэл зүйн хувьд дор байж болно. Ийм л хэнд ч хэрэггүй хүн хогууд болж дээ хөөрхөсүүд.

Холбоотой мэдээ

Back to top button