ДЭЛХИЙ

АНУ-ын байлдааны хөлгийг БНХАУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд дагаж, туршжээ

Өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.12.19) АНУ-ын Тэнгисийн цэргийн пуужин устгагч “Mustin” байлдааны хөлөг онгоц Тайваний зурвасаар өнгөрсөн байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн алба арванхоёрдугаар сарын 19-ны өдөр “USS Mustin” байлдааны онгоц ямар нэгэн олон улсын хууль зөрчилгүй тогтмол үйлддэг ажилбараа хийж Тайваны зурвасаар хөвж өнгөрлөө хэмээн мэдээлсэн аж .

Тэгвэл БНХАУ-ын байлдааны онгоц, тэнгисийн цэргийн хөлгүүд АНУ-ын пуужин устгагч онгоцыг даган, хянасан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Хятадын тал, АНУ энэ мэт ажилбар гүйцэтгэснээр “Тайваний асуудлыг санаатайгаар дэвэргэн зурвас дахь энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна” хэмээн шүүмжилсэн ажээ. АНУ, Тайваний хооронд цэргийн хүчний ямар нэгэн холбоо оршин байхыг эсэргүүцдэг.

Тайпейд байршилтай Тайваний Батлан хамгаалах яам “Mustin” байлдааны хөлгийг хянасан бөгөөд “нөхцөл байдал хэвийн байсан” хэмээн мэдээлсэн байна.

Уг явдлаас нэг өдрийн дараа БНХАУ-ын шинэхэн нисэх онгоц тээгч Шандун хөлөг, дөрвөн байлдааны онгоцтой хамт Тайваны зурвасаар хөвж өнгөрсөн аж. Тайван Хятадын онгоцнуудыг хянахаар зургаан байлдааны хөлөг онгоц, найман байлдааны нисэх онгоц ашигласан байна.

Эх сурвалж: Reuters, Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button