ЭРҮҮЛ МЭНД
Т.Мөнхсайхан: Өрх бүрт коронавирусийн шинжилгээ хийх нь утгагүй арга барил

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрх бүрт шинжилгээ хийх шаардлагагүй гэлээ.
Тэрбээр “Энэ удаагийн голомт эмнэлэг дээр гарчихлаа. Энэ голомт өргөн хүрээг хамрах магадлалтай болж байгаа учраас хөл хорионы арга хэмжээ авч байна. Улаанбаатараас гадагшаа тараахгүй, Улаанбаатар дотроо нийтийг хамруулахгүйн тулд энэ арга хэмжээг авч байна. 415 мянган өрх бүрт коронавирусийн шинжилгээ хийх нь утгагүй арга барил гэж харж байна. Халдварын тархалт нийтийг хамарсан биш голомтолсон халдвар хэвээрээ. 1500 хүнд хийсэн шинжилгээгээр 62 хүнийг илрүүлсэн. 415 мянган иргэнд шинжилгээ хийх нь үр ашиггүй шаардлагагүй арга барил. Цаашдаа ойрын болон хоёрдогч хавьтлуудаа тогтоогоод явах юм бол шинээр үүссэн голомыг хумих боломж байгаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.