НИЙГЭМ

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас маргааш буюу энэ сарын 31-нд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна.

Дуудлага худалдааг танхимын болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулах гэж байна. Цахим дуудлага худалдаа нь мөн өдрийн 09:00-15.00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах нь. Харин танхимын дуудлага худалдаа нь мөн өдрийн 10:00 цагт Нийслэлийн төр, захиргааны “Хангарди” ордны хурлын зааланд нээлттэй болох юм.

Танхимын дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан болон Налайх, Багахангай дүүрэг дэх 1-2 га газруудыг аж ахуй, аялал жуулчлал, хүлэмжийн аж ахуй эрхлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах бол цахим худалдаагаар Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Морингийн гэр хороолол дахь орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр болох Рашаант өртөөний зүүн талын газар, Баруун турууны давааны орчим газрыг тус бүр аж ахуйн зориулалтаар, Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд талын газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах юм.

Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Дүнжингарав” худалдааны төв дэх салбарын байранд Газрын биржийн цахим төвийг нээсэн. Уг төвөөр дамжуулан газрын дуудлага худалдааг цахимаар явуулах боломжтой болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-22 03:43

Acheter Viagra Suisse [url=http://cure-rx.com]cialis[/url] Zithromax Drugs Levitra 5mg Tablets

Холбоотой мэдээ

Back to top button