Нийгмийн

Цэц Ерөнхийлөгчийн нөлөөгөөр сонгогдох эрхийн халдлагыг ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм. 

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35.2.

“Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”.

Мөн хуулийн 35.2.1.

“Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэн баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан байдаг.

Уг маргаан ҮХЦ-ийн гишүүн Л.Нанзаддорж дээр хуваарлигдсан нь Ерөнхийлөгчийн нөлөөлөл орох бодит хандлага гэсэн агуулгаар шүүмжлэл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн нөлөөгөөр улстөрийн өш хонзон буюу субьектив үзлээр нэр бүхий улстөрчдийг хорих үйлдэл хийсэн гэх агуулга Үндсэн хуулийн зөрчил болохгүй гэж цэц дүгнэнэ гэх таамаг үүсч, үүнийг тодорхой хүрээлэлд эсэргүүцэж буй юм.

Улмаар цаашид ийм төрлийн субьектив хандлагууд гарах боломжийг Үндсэн хуулиар зөвшөөрөх нь цаашид улстөрийн эрүүл хөгжилд хор нөлөөтэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорлигжав анд нь
Дорлигжав анд нь
12 сар 23, 2020 10:51

Жэнко арай л их айж ббайгаан байна даа. Хэргээ хулгайгаар б�##�лах гэсэн үйлдэл гэж харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button