Нийгмийн

Сонгуульд нэр дэвшигчийг цагдан хорихыг хориглох заалт Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж үзлээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж  холбогдох дүгнэлтийг гаргав.

Мөн дүгнэлтэд хуульд заасан болзол, шалгуурыг хангасан нэр дэвшигч иргэнд тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба ийнхүү хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 23, 2020 16:44

Зөв. Хэрэгтэнг х�##�х�##�даг газар их хур�##� биш. ЖДҮ чид одоо ч төрд гай болоод байж байна. Худлаа огцорсон болоод өнгөрдөг зарим нь шийтгэгддэг. Шудрага л байл даа.

Иргэн
Иргэн
12 сар 24, 2020 09:21

Болжээ

Холбоотой мэдээ

Back to top button