ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, НийтлэлЭгэл бус амьдрал

СУРВАЛЖИЛГА: Эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж буй “БАЯН ААВ”

Хэдий гадаа бүрэнхий ч айлуудын яндангаас савсаж буй шингэхэн саарал утаа тодхон харагдаж байв. Гэр хорооллын гудам өөдөө өгсөж яваа бидэнд ноход харанхуйн гүнээс чимээ өгөн хуцаж, шинэхэн танилын зүг хөтөлнө. Хөдөө суурингийн амьдралыг санагдуулам нам гүмхэн энэ газар Ц.Чулуун-Эрдэнэ, эгчийнхээ гурван хүүхэдтэй амьдардаг. Том нь хүү 11 настай, зургадугаар ангид сурдаг бол охин найман настай, гуравдугаар ангийн сурагч. Харин бага хүү таван настай. Хүүхдүүд бүгд л түүнийг аав аа, гэж дуудна. Ц.Чулуун-Эрдэнэ ч ам нээх бүрийдээ, миний хүүхдүүд, хүүхдүүд маань хэмээнэ. Түүний хувьд цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байгаа чадварлаг албан хаагч юм. Ажилдаа ихэвчлэн 08:30 цагт очиж, оройны 18 цагт буудаг байна. Харин заримдаа оройны ээлжид ажилладаг байна.

Арванхоёрдугаар сарын 04-ний өдөр тэрбээр оройны ээлжид ажиллажээ. Тухайн өдөр гэрээсээ 13 цагийн үед гарч, орой 23 цагийн үед тарсан байна. Аавыгаа ажлаас иртэл хүүхдүүд хажуу хашаанд үеэл эгчийндээ байдаг тул Чулуун-Эрдэнэ эгчийндээ орж хүүхдүүдээ авчээ. Тэд гэртээ орохоор хаалгаа таттал урдаас нь хар утаа суунаглан, удалгүй улаан гал маналзажээ. Галын машин ирээд шуурхай унтараасан ч доторх эд хогшил бүгд шатжээ. Гал гарсан шөнө тэд үеэл эгчийндээ хоносон бөгөөд өглөөний 06 цаг хүртэл хэнийх нь ч нойр хүрээгүй гэнэ. Бүрэн унтарсан байгаа хэмээн сэтгэл зовнин хэд хэдэн удаа гарч харцгаажээ.

Харин арванхоёрдугаар сарын 22-нд халуун амьдралынх нь бүлээн илч шингэсэн орон гэрээ галд алдаж, хамаатныдаа толгой хоргодож байсан Ц.Чулуун-Эрдэнэд мэргэжил нэгт нөхөд, болон сайхан сэтгэлт ард түмэн иж бүрэн тавилгатай, хоёр өрөө байр бэлэглэжээ. Бид түүнийг байртай болохоос нэг хоногийн өмнө уулзаж, ярилцсан юм.

ДУРСАМЖ ХАДГАЛААТАЙ “АВДАР”

Ц.Чулуун-Эрдэнэ Биокамбинатад төрж, өссөн хотын унаган хүүхэд аж. Түүний аав, эгч нь малын эмч, ээж нь цэцэрлэгийн багш байжээ. Харин одоо хоёр ах нь Ховд аймагтаа ажиллаж, амьдарч буй гэнэ. Тэрбээр 2005 оноос хойш тасралтгүй цагдаагийн байгууллагад ажиллаж буй бөгөөд таван жил нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилласан байна. Энэ тухай тэрбээр “Суманд ажиллах сайхан байсан. Гэхдээ хашаа, байшиндаа их санаа зовдог байсан. Хажуу хашаанд байдаг ах, эгч хоёртоо захиад явсан ч хүмүүс цонхыг нь хагалж ороод архи ууна. Ах, эгч хоёрын битүүлсэн цонхыг ахиад л эвдээд орчихно. Уг нь энэ байшинг аав, ээж минь өөрсдөө барьж тохижуулсан юм. Бид 1992 оноос хойш амьдарч байгаа. Харин одоо шатчихсан чинь минийх гэж хамаатуулах дурсамжууд үгүй болчихсон юм санагдаад, сэтгэл тухгүй байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн эгчийнхээ тухай ярьж эхэллээ. “2019 онд эгч Ханбогд суманд хүүхдүүдтэйгээ ирсэн юм. Удаагүй гуравдугаар сард гэнэтхэн л зүрх нь хаагдчихсан. Түүнээс хойш гурван хүүхэд нь надтай хамт байгаа. Бүгд л намайг аав аа гэж дууддаг. Ухаан орсон цагаасаа л тэгж дуудаж байгаа. Анх их сонин санагддаг байсан. Харин одоо бол дасчихсаан. Одоохондоо надад гэр бүл зохиоё гэж төлөвлөсөн юм алга. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Санаа нийлэх хүн таарах уу гэдэг асуудал” хэмээв.

Ц.Чулуун-Эрдэнэ эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж, аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж яваа ч хүүхдүүд одоо аавынхаа нэр дээр байгаа аж. Хүүхдүүдийн аав тэднийг байшингаа галд алдсаныг сонсоод ирж уулзсан байна. Гэсэн ч хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа гэнэ.

БАЯН ААВ

-Гурван хүүхэд одоо хаана байгаа вэ?

-Их Наранд байдаг үеэлийнх рүү хоёр том маань явсан. Харин бага хүү Ховд аймагт ахынд байгаа.

-Бага хүү хэзээ хөдөө явсан бэ. Утсаар ярьж байгаа юу?

-Ах маань бага хүүг хөдөө явуулчих гэсэн юм. Гал гарсны дараахан явсан. Хүүтэйгээ ярилгүй яахав. Хөдөө байгаа болохоор заримдаа сүлжээ унаад ярьж чаддаггүй. Гэхдээ хөдөө хонь ямаатай хөөцөлдөж тоглоод завгүй л байгаа бололтой. Намайг ер нь тоохгүй л байх шиг байна шдэ/инээв/.

-Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээр хот руу ирэх үү, эсвэл тэндээ цэцэрлэгт явах уу?

-Нааш нь өгч явуулах эсэхийг сайн мэдэхгүй л байна. Болохгүй бол бид хоёр өсгөж өгье гэж ч магадгүй л юм.

-Коронавирусийн үеэр амрахгүй ажиллах шиг боллоо. Амарч байгаа өдрөө хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ?

-Амарч байгаа өдрөө гэрээ цэвэрлэж, угаалга хийдэг. Хүү маань усанд явж өгдөг. Орой нь хүүхдүүдтэйгээ хөзөр тоглоно. Хамаатантайгаа айл саахалт болохоор бүр ч сайхан. Орой хамтдаа бужигналдана. Ойр байж, нэгнийдээ орж, гардаг болохоор ажлаа ч сэтгэл тайван хийдэг. Үеэл эгч маань ч хүүхдүүдийн онлайн хичээлийг хийлгэчихнэ. Их тус дэмтэй.

Өвлийн хүйтэнд амьдрах орон гэрээ галд алдсан ч тэр гурван хүүхэдтэй баян аав. Мөн ард түмэн гурил будаа, түлээ, нүүрс, хүнсний тусламжийн цуваа тасрахгүй илгээсээр буй аж. Тэрбээр хандив, тусламж илгээж буй болон сайн үйлсийн аян эхлүүлсэн хүмүүст хандан “Хандивын аян эхлүүлсэн цагдаагийн байгууллагынхандаа болон хандив өгч байгаа бүх хүнд маш их баярлаж байгаа. Та бүхний маань өгч буй хандив, тусламж биднийг ирэх өдрүүд дааруулахгүй байх аа” хэмээн ярьж байсан юм. Гэтэл дараа өдөр нь монголчуудын илгээсэн сайхан сэтгэл “хоёр өрөө байр” болжээ. Хөл хорио тогтоосон тул бид түүнтэй утсаар холбогдон шинэ байранд орсон сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр “Одоо ажил дээрээ байна. Намайг арванхоёрдугаар сарын 22-нд “Цагдаагийн нэг өдөр” нэвтрүүлгээс шинэ байр руу шууд л дагуулаад оччихсон. Маш сайхан байна. Ард түмэндээ болон байгууллагынхаа дарга нарт баярлалаа. Гэртээ хамгийн түрүүнд юу авахаа одоохондоо бодоогүй л байна” гэсэн юм.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сосорбарам
сосорбарам
12 сар 24, 2020 09:58

баяр хүргэе амьдр�##�д нь аз жарг�##� хүсье

Zochin
Zochin
12 сар 25, 2020 12:06

Yostoi mundag duugiin ajil uils ni urgelj butej ybag ee

Мундаг залуу байна
Мундаг залуу байна
12 сар 25, 2020 12:48
Reply to  Zochin

Эгчийнхээ 3 хүүхдийг эцэг нь байхад авч өсгөнө гэж амаргүй. Монголчууд минь ялангуяа үр хүүхэдтэй бол эрүүл мэндээ бодоорой. Ялангуяа 40 хүрвэл сайн дурын эрүүл мэндийн даатг�##� гэж жилд бага мөнгө төлж үзүүлдэг даатг�##� бий. Жилд 2 хувааж төлж болдог. Тэрэнд хамрагдаж жилдээ нэг удаа үзүүлээд явб�##� эрүүл мэндээ хянаж болно, эмчийн тусламж авч болно.

баяр хүргъе
баяр хүргъе
12 сар 24, 2020 10:37

Сайхан сэтгэлтэй з�##�уу байна. Аил бүтнэ.

Зочин
Зочин
12 сар 24, 2020 10:45

Мундаг ийм л хүмүүс олон байгаасай

зочин
зочин
12 сар 24, 2020 12:01

сайхан сэтгэлтэй з�##�ууд сайн хань учирв�##� бүр ч аз жарг�##�тай болно доо

Zochin
Zochin
12 сар 24, 2020 16:13

Yamar mundag sain zaluu ve.Horvoogiin hamgiin saihan buhniig hvsen eruue.

Зочин
Зочин
12 сар 24, 2020 18:13

Хүүхдүүдийн эцгийг бүү ирүүл. Байрны сургаар хүрээд ирж мэднэ. Мундаг з�##�ууд зөв шагн�##� өгчээ

Зочин
Зочин
12 сар 24, 2020 19:22

сайхан амьдраарай. үнэхээр сайн з�##�уу бна

Зочин
Зочин
12 сар 25, 2020 09:54

эвий дээ, сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ, амжилт хүсье ээ!

Bold
Bold
12 сар 25, 2020 11:00

Bayar hurgeye. Huuhduudiin buyan zaya tushinee.

Зочин
Зочин
12 сар 25, 2020 15:44

Санаа сайн бол заяа сайн гэдэг шүү.

зочин
зочин
1 сар 9, 2021 00:17

санаа сайн бол заяа сайн гэж ,ховордсон эр хүн бна ийм л бдаг даа монгол эр хүн чинь бахархаж ,баярлаж бна ,гэр бүлд нь сайхан болгоныг ерөөе

зочин
зочин
2 сар 9, 2021 11:49

Ухаантай з�##�уу байна, амжилт хүсье

Иргэн
Иргэн
2 сар 9, 2021 23:34

Сэтгэгдлээ бичихдээ хэдэн удаа бичсэнээ тоолж байх хэрэгтэй юу, тэгвэл бичихээ больё доо,

Холбоотой мэдээ

Back to top button