ДЭЛХИЙ

Дональд Трамп Паул Манафорт тэргүүтэй 26 хүн өршөөлөө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Далдуу модон эрэг рүү явахаасаа өмнө 26 хүнд өршөөл үзүүлсэн байна. Өршөөл үзүүлсэн хүмүүс дунд Трампын сонгуулийн кампанит ажлын менежерээр ажиллаж байсан Паул Манафорт, зөвлөх Рожер Стоун болон Чарлес Кушнер гэх мэт нэр багтжээ. Мөн гурван хүний ялыг сулруулсан аж.

АНУ-ын ерөнхийлөгч нар бүрэн эрхт хугацаа нь дуусах дөхөхөөр өршөөл олгох нь ихэсдэг байна. Харин ноён Трамп бүрэн орчин үед өршөөл хамгийн бага олгосон ерөнхийлөгч нарын нэг юм.

Рожер Стоун

Трамп өмнө нь Конгрессд худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр шоронд суух байсан Рожер Стоуны ялыг сулруулж байсан юм. Ял сулруулснаар тэр хүн гэм зэмгүй боллоо гэсэн үг биш бөгөөд ихэвчлэн шоронд суухаас аврагдсан л гэсэн үг аж.

Паул Манафорт

Паул Манафорт талархлаа илэрхийлэн Твиттер хуудсан дээрээ “Би болон миний гэр бүлийн зүгээс надад Ерөнхийлөгчийн өршөөл олгосонд тань талархлаа илэрхийлье. Бид хэр их баяртай байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээжээ.

Чарлез Кушнер

Чарлез Кушнер болн Дональд Трампын худ. Тэрбээр 2004 онд татвараас зайлсхийсэн гэх мэт хэргээр хоёр жилийн ял сонссон юм.  

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button