ДЭЛХИЙ

Эммануэл Макрон “КОВИД-19”-ийн шинж тэмдэг үзүүлэхээ больжээ

Францын ерөнхийлөгч Иммануэл Макрон өнгөрсөн долоо хоногийн  пүрэв гарагт (2020.12.17) коронавирусийн шинжилгээ өгөхөд эерэг гарсан билээ. Макронд толгой өвдөх, хуурай ханиалгах, ядрах шинж тэмдэг хэдэн өдрийн турш үзүүлсэн аж.

Ерөнхийлөгч Макрон коронавирусийн шинжилгээ өгөхөөсөө өмнө Европын Холбооны ЗГ-ын тэргүүнүүдтэй хэд хэдэн удаа уулзсан тул түүний хавьтлыг тогтоох үйл ажиллагаа өрнөсөн байна.

Тэрбээр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан. Тэгвэл өчигдөр (2020.12.24) Эммануэл Макрон “КОВИД-19”-ийн шинж тэмдэг үзүүлэхээ больсон хэмээн Елисейн ордноос мэдэгдэл хийсэн байна.

Тус мэдэгдэлд 43 настай ерөнхийлөгч Макрон Версалийн ордны ойролцоо байрлалтай Ла Лантернд долоо хоног байсны эцэст тусгаарлалтын дэглэмээ зогсоож болно хэмээжээ.  

Өмнө нь Дональд Трамп, Борис Жонсон гэх мэт удирдагч нар “КОВИД-19”-ийн халдвар авч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button