ДЭЛХИЙ

Нэгэн моделийн зурагт Пап лам лайк дарснаар 600 мянган дагагч нэмэгджээ

Пап Лам Фрэнсисийн албан ёсны Инстаграм хаяг 7.3 сая гаруй дагагчтай юм. Тэрбээр инстаграм хаягаараа Бразил гаралтай моделийн зургууд дээр лайк дарсан байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Пап Лам, Наталиа Гариботто гэх моделийн сургуулийн эл зураг дээр лайк дайрсан юм.

Үүнийг анзаарсан хүмүүс интернет дээр ихээхэн хошигнол үүсгэсэн бөгөөд Гариботтогийн дагагч нарын тоог 600 мянгаар нэмж 2.7 сая болгосон байна. 27 настай Гариботто “Page Six”-д өгсөн ярилцлагадаа Пап ламын дарсан “лайк” түүнд олон брендүүдтэй хамтарч ажиллахад тус болсон хэмээжээ. Харин удалгүй уг зураг дээр дарсан Пап ламын лайк устсан байна.

Мөн Пап лам Маргот Фокс гэдэг нэгэн моделийн зураг дээр лайк даржээ. Гайхсан Маргот Твиттер хаяг дээрээ “Пап лам миний зурган дээр лайк даржээ, айн?” гэсэн тайлбартай скриншот нийтэлсэн байна.

Эх сурвалж: UNILAD, Business Today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button