ТОДРУУЛГА: “МиГ-29”-ийн эд анги муруйсныг тэгшилж янзалсан

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ОХУ-аас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн байлдааны сөнөөгч “МиГ-29УБ” загварын хоёр онгоцны нэгийх нь өндөр, хурд, алслалт зэргийг хэмждэг ПВД /хөлгийн урд хэсэгт байрладаг төхөөрөмж/-ийг гэмтээсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Энэ талаар тухайн үед Агаарын цэргийн командлал болон тус ангийнхан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрынханд “Ижил төрлийн төхөөрөмж сольж тавьсан, одоо ямар ч асуудалгүй” гэсэн тайлбарыг хүргүүлсэн аж.
Бид энэ талаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас тодруулахад:
"Тийм зүйл болоогүй. Наадах чинь жилийн өмнө цацагдаж байсан ташаа мэдээлэл. Бид тухайн үед тайлбараа өгсөн. ПВД гэдэг төхөөрөмж онгоцонд байдаггүй. Сольсон, сэлгэсэн гээд байгаа нь онгоцны урд байдаг эд ангийн төмөр муруйсан байсныг тухайн үед тэгшилсэн төдий. Түүнээс өөр эд ангиар сольсон зүйл байхгүй” гэлээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed iim ongots joloodox nisgegch mongold baixgui sul zogsdog gee biz dee. Sul sogsood zeverch moraliin elegdeld orox vii dee xairan ongots. Yadaj xashaandaa turj xodolgodog bailgui dee
Хааяа түрээсэлж байлдв�##� бинзэн ц�##�ингаа олноо
Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү, мартуулж байгаад нэг сэрэхэд зарсан байхыг ч үгүйсгэхгүй дээ