УЛС ТӨР

П.Нүрзэд: С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын ажиллагаанд оролцож байна

Өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийв.Тэрбээр “Туваанд олгосон түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Удаа дараа шаардсан ч биелүүлээгүй. Тиймээс бид УБЕГ-т хандсан. УБЕГ-аас холбогдох дагуу хяналт шалгалт хийгээд, АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байсан тамгыг хүчингүй болгосон” хэмээв.

Энэ асуудлаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдээс тодрууллаа.

-АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүн сая болж өнгөрсөн танай намын 10-р их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Туваан гэж хүн АН-ын тамга тэмдгийг хууль бусаад ашигласан гэж ярьж байна. Юу болоод байгаа юм бэ?

-Бид үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. АН-ын хуучин дүрэм эргэж үйлчлэхгүй. Манай нам энэ сарын 18,19-нд хоёр өдөр цахимаар хуралдаж, их хурлаа амжилттай хийсэн. Хуралд 1400 орчим төлөөлөгч оролцсон. Бүс нутагтаа хамгийн том хурал зохион байгууллаа. Энэ хурлаас гаргасан бүх шийдвэр албан ёсных. Хурлаар намын Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна.

-С.Эрдэнэ би АН-ын дарга хэвээрээ байгаа гээд байна шүү дээ?

-Өөрөө ажлаа өгөөд, намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээсэн хүн. Намаа болон Баянгол дүүргээ ялагдуулсан хүн шүү дээ.

-УБЕГ-аас АН-ын тамгыг С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж байна?

-МАН-аас явуулж байгаа үйл ажиллагаа гэж харж байна. Иргэний бүртгэлийн улсын байцаагч гаргах ёсгүй шийдвэр гаргасан. Сонгууль угтсан юм явж байгад харамсаж байна.

-АН ингээд хоёр хуваагдчихаж байгаа юм уу?

-АН хоёр  хуваагдсан зүйл байхгүй. С.Эрдэнэ гэж АН-ын хувь гишүүний өөрийнх нь үзэмжийн асуудал. Бусад бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид өнгөрсөнтэй зууралдахгүй гэдгийг онцолмоор байна. Тэгвэл ирээдүйгээ харж, шинэчлэгдэж  чадахгүй. Үндсэн дүрмээрээ ч, агуулгаараа ч, хүмүүсээрээ ч өөр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button