ЭДИЙН ЗАСАГ

Гангийн эрэлт нэмэгдэж, Энэтхэгийн ган үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өсөж байна

Цар тахлын үед хэрэглээ нь нэмэгдэж буй металлуудын нэг нь ган болж байна. “S&P BSE Metal” индекс сүүлийн 10 жилд байгаагүй өндөр дүнг заана гэж судлаачид таамаглаад эхэлжээ. Энэ индекс 2020 оны гуравдугаар улиралд 30 гаруй хувиар өсөөд байгаа юм.

Гангийн эрэлт нэмэгдэж буй нэг томоохон зах зээл бол БНХАУ. Үүнээс гадна Австрали, Бразилд ч эрэлт нэмэгдэж буй бөгөөд нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаагийн улмаас төмрийн хүдрийн худалдан авалт нь өсөж эхэлжээ.

Үүнтэй холбогдуулан ган үйлдвэрлэгч Энэтхэг улсын компаниудын хувьцаа мөн өсжээ. Тухайлбал “Tata Steel” компанийн хувьцаа аравдугаар сараас хойш 70, “Steel Authority of India” компанийн хувьцаа 75 хувиар өсжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button