ЭДИЙН ЗАСАГ

Мутацлагдсан коронавирус бүртгэгдсэнээс хойш газрын тосны үнэ савлаж байна

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Их Британид мутацад орсон, цоо шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Эрдэмтэд уг мутацлагдсан хувилбар нь илүү аюултай, эсвэл төдийлөн ялгаагүй гэдэг хоёр байр сууринд хуваагдаад буй юм.

Ямартай ч англичууд үүнтэй холбогдуулж хатуу хөл хорио тогтоосон нь газрын тосны үнэ тогтворгүйжих шалтгаан болжээ.

Тодруулбал Их Британийн “Brent Crude” газрын тосны үнэ арванхоёрдугаар сарын 14-нд баррель тутам нь 50.29 доллар байснаа 18-нд 52.26 болж өссөн юм. Ингэснээ 22-ны өдөр 50.26 болж буураад маргааш нь дахин нэг доллараар өсжээ.  Өнөөдрийн дүнгээр “Brent Cude” газрын тос 51.1 доллар байна.

Энэ савлагаа долоо хоногийн дундаж үзүүлэлтээрээ графикт нэлээд өөд, уруутай дүрслэгдэж байгаа юм. Ханш дунджаараа 0.68 хувиар буурчээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button