ЭДИЙН ЗАСАГ
Овоот толгойгоос нүүрс олборлодог “SouthGobi Resources” 1.9 сая ам.долларын алдагдал хүлээжээ

Овооттолгойн ордоос нүүрс олборлодог “SouthGobi Resources” компани энэ оны хоёрдугаар улирлын тайландаа 1.9 сая ам.долларын алдагдал хүлээсэн талаараа дурджээ.
Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой нүүрсний экспортын хэвийн урсгал нэлээд цохилтод өрсөн жил өнгөрч байна. Оны эхний улиралд бол экспорт бүрэн зогссон билээ.
“SouthGobi Resources” компани хоёрдугаар улиралд нийт 0.5 сая тонн нүүрсийг 31.7 ам.доллараар борлуулжээ. 2019 оны мөн үетэй харьцуулбал энэ нь 1.8 дахин бага нүүрсийг 14 хувиар бага үнээр борлуулсан болох юм.
Тус компани Торонто, Хонг конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. Одоогоор олборлолт, экспорт хэвийн явагдах болсон ч цаашдаа олон эрсдэл хүлээхээр буй гэдгээ илэрхийлжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.