ДЭЛХИЙ

Нагорный Карабахд гал нээснээс болж 7 хүний амь эрстжээ

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс эхлэн Армени, Азербайжан хоёр зэвсэгт мөргөлдөөн хийж, 5600 гаруй хүн амь үрэгдсэн. Уг мөргөлдөөнийг эцэслэхийн тулд ОХУ болон АНУ хэд хэдэн удаа гал зогсоох тохиролцоог зуучилсан боловч бүтэлгүйтэж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн ням гарагийн үдээс хойш Арменийн зэвсэгт бүлгэм Нагорный-Карабахд гал нээн нэг цэрэг алсан хэмээн Азербайжаны батлан хамгаалах яам мэдээлжээ. Уг халдлага Хожавенд нутагт болсон бөгөөд халдлага үйлдсэн зургаан хүнийг Азербайжаны цэргүүд хороосон байна.

Хэрвээ Арменийн цэргүүд халдлага үйлдвэл Азербайжаны тал шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн юм. Харин Нагорный-Карабах болон Арменийн албан тушаалтнууд Азербайжаны мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: Al Jazeera

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button