ДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2 мянган долларын тусламжийг дэмжлээ

АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2020.12.21) цар тахлын тусламжийг баталсан. Тус эдийн засгаа дэмжин, ард иргэддээ тусламж болгон олгохоор баталсан төсөл дотор Пакистанд 25 сая доллар, Суданд 700 сая доллар гэх мэт зүйлс багтсан байжээ.

Үүнийг ерөнхийлөгч Трамп “Конгрессоос баталсан 600 долларын хэтэрхий бага тусламжийг 2 мянган ам.доллар болгож нэмэхийг санал болгож байна. Конгресс гадаадын орнууд, лоббичдод өгөх хангалттай их мөнгө босгосон хэр нь ээ хэрэгтэй байгаа Америкчуудад хамгийн бага тусламж өглөө” хэмээн шүүмжилсэн юм. Гэвч тэрбээр өнгөрсөн ням гарагийн өдөр (2020.12.27) 600 долларын тусламжийг батлан гарын үсгээ зурсан байна.

Тэгвэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнөө өглөө тусламжийн 600 долларыг 2 мянга болгон өсгөх хуулийн төслийг дэмжсэн байна. Ерөнхийлөгч Трамп болон Ардчилсан намын гишүүд дэмжсэн уг төслийг 275/134-ын харьцаатай дэмжсэн аж.

Одоо уг хуулийн төслийг Конгрессын дээд танхим буюу Сенатад хүргэх юм.

Эх сурвалж: Fox news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button