ДЭЛХИЙ

Их Британи “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг баталлаа

Энэ сарын 2-ны өдөр Их Британи улс “Pfizer/BioNTech” хоёрын хамтран бүтээсэн вакцинд яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгосон билээ. Одоогийн байдлаар Их Британид тус вакцины анхны тунг 600 мянган хүн тариулсан байгаа юм.

Тэгвэл Их Британи улс “Oxford”-ийн эрдэмтэд бүтээсэн вакциныг баталжээ. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок тус вакциныг нэгдүгээр сарын  4-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад ашиглана хэмээн мэдэгдсэн байна.

Их Британи “AstraZeneca” компаниас 100 сая тун худалдаж авах юм. Уг вакцин нь энгийн хөргөгчийн температурт хадгалж болдгоороо “Pfizer/BioNTech” компаниудын вакцинаас давуу талтай юм.

“AstraZeneca” компанийн захирал Паскал Сорит тэдний вакцин илүү хурдан тархдаг коронавирусийн мутацилагдсан хувилбарын эсрэг үр дүнтэй байх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button