СПОРТ
Н.Түвшинбаяр аваргын жүдогийн өмсгөлийг 25 саяар худалдаж авлаа

1972 онд анх байгуулагдан “Хүүхдийн төлөө фонд” -ын үйл ажиллагааг Монгол улсын Соёлын яамнаас 30 гаруй жилийн дараа дахин сэргээж байна.
Улмаар өнөөдөр албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлж, “Монгол соёл – Монгол хүүхэд” хэмээх монгол туургатны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг яг одоо МҮОНТ-ээр монгол туургатан даяар шууд дамжуулан толилуулж байна.
Энэ үеэр Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр олон уралдаан тэмцээнд өмсөж байсан жүдогийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулж, мөнгөө тус фондод хандивлалаа.
Тодруулбал түүний өмсгөлийг иргэн Ч.Чинбат гэх хүн 25 сая төгрөгөөр худалдаж авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.