ДЭЛХИЙ

Калифорнид “Pfizer/BioNTech”-ийн вакцин тариулсан сувилагч “КОВИД-19” тусжээ

АНУ-ын Хүнс, эмийн бодисын удирдлагын төв “Pfizer/BioNTech”-ийн вакциныг энэ сарын 11-ны өдөр баталсан билээ. Тэгвэл Калифорни мужийн хоёр өөр эмнэлэгт сувилагч хийдэг Мэтью В.тус вакцины анхны тунг тариулаад зургаан дараа “КОВИД-19”-ийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

45 настай тэрбээр арван хоёрдугаар сарын 18-ны өдөр “Pfizer/BioNTech”-ийн вакциныг хийлгэсэн байна. Тариулсны дараа түүний гар хөндүүрлэж өвдсөн ч өөр гаж нөлөө үзүүлээгүй аж.

Зургаан өдрийн дараа Зул сарын өмнө тэрбээр “КОВИД-19”-ийн тасагт ажилласны дараа түүний булчин хөндүүрлэн өвдөж ,бие нь хүйт даан, ядарч эхэлсэн гэнэ.

Калифорни муж цар тахлын хоёр дахь давлагаанд маш хүчтэй нэрвэгдэн батлагдсан тохиолдол 2.25 сая даваад байгаа юм.

“Pfizer”-ээс уг явдлын талаар мэдэгдэл хийхдээ “Бид уг хэрэг явдалтай болон тариулсны дараа өвчилсөн тохиолдлуудтай холбоо бүхий бүх баримт бичгийг шалгах болно. Бидний явуулсан гуравдугаар шатны туршилтын үр дүн дүнгээс харвал, тус вакцин нь анхны тунг тариулснаас арван өдрийн дараа “КОВИД-19”-ийн эсрэг хамгаалалт үүсгэнэ. Харин уг хамгаалалтыг хоёр дахь тунг нэмж тарьснаар сайжирдаг. Хувь хүмүүс вакцин тариулахаасаа өмнө халдвар авсан байж болзошгүй билээ.” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button