ДЭЛХИЙ

АНУ-ын Сенатууд 2 мянган долларын тусламжийг дэмжсэнгүй

АНУ-ын Конгресс эдийн засгаа дэмжин, ард иргэддээ тусламж болгон олгохоор 900 тэрбум долларын тусламжийг өнгөрсөн 21-ний өдөр баталсан билээ. Үүнийг ерөнхийлөгч Дональд Трамп “Конгрессоос баталсан 600 долларын хэтэрхий бага тусламжийг 2 мянган ам.доллар болгож нэмэхийг санал болгож байна. Конгресс гадаадын орнууд, лоббичдод өгөх хангалттай их мөнгө босгосон хэр нь ээ хэрэгтэй байгаа Америкчуудад хамгийн бага тусламж өглөө” хэмээн шүүмжилсэн юм. Гэвч тэрбээр өнгөрсөн ням гарагийн өдөр (2020.12.27) 600 долларын тусламжийг батлан гарын үсгээ зурсан байна.

Уг тусламжаар иргэн бүр 600 ам.доллар хүлээх авах байсныг ерөнхийлөгч Дональ Трамп болон Ардчилсан намын гишүүд 2 мянга болгож өгсөх хэрэгтэй хэмээсэн.

Иймд Конгрессын доод танхим өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.12.29) тусламжийн мөнгийг 2 мянга болгож нэмэх хуулийн төслийг дэмжин Сенатад хүргүүлсэн юм.

Тэгвэл Конгрессын дээд танхим буюу Сенатад хүрсэн уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Бүгд Найрамдах нам Сенатын олонхын бүрдүүлдэг. Иймд тэд дээд танхим Ардчилсан намаас хүч илүү.

Бүгд Найрамдах намын сенатууд уг 2 мянган долларын тусламжийг баталбал тусламж хэрэггүй Ардчилсан намын гишүүдийн баян танилуудад л мөнгө очно хэмээн үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button