ДЭЛХИЙ

Японд хэт халсны улмаас долоон хоногт 11 хүн нас баржээ

Японы бүхэлд нь нөмөрсөн халууны улмаас долдугаар сарын 22-28-ны хооронд ердөө ганцхан долоо хоногийн дотор  11 хүн нас барж, 5664 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх газрын статистик мэдээнд дурджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийнхоос гурав дахин нэмэгдсэн аж. Үүний шалтгаан нь Японд зургаадугаар сар болон долдугаар сарын эхнээс хойш огцом халсантай холбоотой юм.

Зуны улирлын эхний хагаст Японд сүүлийн 30 жилийн хугацаан дах хамгийн бага температур бүртгэгдсэн бөгөөд 32-35 градуст хүрч огцом халж, олон хүн эмнэлэгт хүргэгджээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button