
Монголд зарим зураг авалтыг нь хийсэн “Crash landing on you” кино олны талархлыг ихэд хүлээгээд байгаа билээ. Эл киногоор “амьсгалж” буй энэ үед уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээ дуулгая.

“Crash landing on you” киноны гол дүрд тоглосон Хён Бин, Сон И Жин нар болзож эхэлжээ. Тэд үерхээд найман сар болж буй талаар “Dispatch” мэдээлсэн байна.

Тэднийг үерхдэг гэх шуум аль 2018 оноос хойш гарсан хоёр жүжигчин үгүйсгэсээр өдий хүрсэн юм.

Энэ удаа тэд гольф тоглож яваад папараццичидын хараанд өртжээ.
Г.ЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.