ДЭЛХИЙ

“Dispatch” жүжигчин Ким Жонхён, Со Жи Хэ нарыг үерхэж байгааг зарлажээ

“Crash Landing On You” цувралд тоглосон жүжигчин Ким Жонхён, Со Жи Хэ нар үерхээд нэг жил болж байгаа гэдгийг “Dispatch” мэдээлжээ. Кино дээр гарсан гунигт төгсгөл амьдрал дээр 180 градус эргэсэн байна. Мөн жүжигчин Ким Жонхён Со Жи Хэгийн гэртэй ойролцоо нүүсэн аж.

“Dispatch” хосуудыг гэрийнхээ ойролцоо хамт явж байхад нь хэд хэдэн зураг авчээ. “Koreaboo” сайтад мэдээлснээр тэд 2016 онд “Don’t Dare to Dream” цувралд хамт дүр бүтээсэн цагаасаа хойш харилцаа нь эхэлсэн аж. Харин 2019 онд “Crash Landing On You” цувралд хамт тоглосноор хайр дурлалын холбоотой болсон байна.

Эх сурвалж: Koreaboo

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button