ДЭЛХИЙ

Их Британи Европын Холбооноос бүрэн гарлаа

2016 онд Их Британичууд Брекситийн бүх нийтийн санал хураалтаар Европын Холбооноос гарахаар шийдсэн билээ. Үүнээс гурав гаруй жилийн дараа буюу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Их Британи албан ёсоор Европын Холбооноос гарсан юм. Гэхдээ Их Британи улс арван хоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл Европын Холбооны худалдааны хуулийг мөрдсөн .Энэ хугацаанд хоёр тал эдийн засгийн түншлэлийн асуудлаар хэлэлцсэн билээ.

Тэгвэл Их Британи улс өнгөрөгч оны арван хоёрдугаар сарын 31-ны 23:00 цагт (Лондонгийн цагаар) бүрэн гарсан байна.

Европын Холбооноос гарах шийдвэрийг Шотландын ерөнхий сайд Никола Стуржон эсэргүүцсээр ирсэн. Тэрбээр уг явдлыг тохиолдуулан Твиттер хуудсан дээрээ “Итгэл найдвараа алдаж болохгүй шүү. Тун удахгүй Шотланд эргэн нэгдэх болно” хэмээн бичсэн юм.

Их Британи Зул сарын өмнөх өдөр Европын Холбоотой худалдааны тохиролцоонд хүрч билээ. Ингэснээр Британийн үйлдвэрүүд Европын бусад улсууд руу гаалийн татваргүй бараагаа импортлох боломжтой болсон.

Гэхдээ Брекситийг эсэргүүцэгчид Их Британи Европын Холбоонд байсан үеэсээ дордох болно хэмээн үзэж байгаа. Тухайлбал Ирландын гадаад хэргийн сайд Саймон Ковини Их Британи ЕХ-оос гарсан нь тэмдэглэх зүйл биш хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button