ДЭЛХИЙ

Японы шинэ эриний нэрийг албан ёсоор зарлалаа

Японы шинэ эзэн хаан төр барих эриний нэрийг Рэйва гэж нэрлэх болсон талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.Тэрбээр шинэ эзэн хаан төр барих хугацааны он жилүүдийг нэрлэх нэрийг ханзаар бичсэн хоёр бичгийг шууд эфирийн үеэр харуулсан бөгөөд “Рэйва” гэх үг нь “журам, нийцэл” гэсэн утгатай гэнэ. Харин албан ёсны утга зангилааг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тайлбарлан мэдэгдэл хийх аж. 

Шинэ эзэн хааны төр барих эриний нэрийг нууц байдалтайгаар хэлэлцэн тогтож, улмаар өнөө өглөө Акихито хаан батлан гарын үсэг зурснаар олон нийтэд зарлаж буй нь энэ юм.Энд дуулгахад, Японы өнөөгийн эзэн хаан, 85 настай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ бууна. Дараагийн өдөр нь шинэ эзэн хаан, Акихитогийн том хүү, угсаа залгамжилсан хунтайж Нарухито хаан ширээнд суух бөгөөд ингэснээр Рэйва нэртэй шинэ эрин эхлэх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button