ДЭЛХИЙ

Англид хөл хорио тогтоосны улмаас онлайн худалдааны сайтууд гацжээ

Коронавирусийн шинэ хувилбар Их Британи улсад хурдацтай тархаж байгаа учир Ерөнхий сайд Борис Жонсон Англид дахин нэг удаа хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ. Өмнө нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард хөл хорионы дэглэм тогтоож байсан юм. Жонсон “Downing Street”-аас мэдэгдэл хийхдээ ирэх лхагва гарагийн өдөр хөл хорионы дэглэмийг хууль болгон батлахаас өмнө сахиж эхлэхийг ард иргэддээ хэлсэн байна. Уг дэглэм дор хаяж ирэх хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх юм.

Өчигдөр (2021.1.04) Их Британи улс долоо дахь өдрөө дараалж 50 мянган тохиолдол бүртгэсэн бөгөөд 08:00 цагт (Лондонгийн цагаар) Английн эмнэлгүүдэд “КОВИД-19”-ийн 26,626 өвчтөн хэвтэж эмчлүүлж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар өссөн үзүүлэлт байв.Одоогийн байдлаар ихэнх эмнэлгүүдийн арван ор тутмын гурав нь өвчтөнтэй гэсэн үг. Зарим эмнэлэгт зургаагаас дээш тооны ор өвчтөнтэй байгаа юм.

Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийснээс хоёр цагийн дараа иргэд “Sainsbury’s”, болон “Tesco” сүлжээ дэлгүүрүүдийн онлайн худалдан авалтын сайт гацсан тухай гомдол гаргасан байна. “Sainsbury’s”-ийн худалдааны апликейшн болон сайт хэсэг хугацаанд ачааллаа дийлэлгүй унажээ. Харин “Ocado” дэлгүүрийн апликейшнд 5311 хүний дараалал үүссэн байна.

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button