ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
Алтны үнэ 2010 оноос хойш хамгийн өндөр дүнд хүрчээ

Алтны үнэ тогтвортой өссөөр байна. Шинжээчид 2020 оны өсөлтийг 25 орчим хувь гэж дүгнэсэн нь статистикаас харвал 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж буй аж.
Үүний шалтгаан мэдээж улс орнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл өнгөрөгч 2020 онд олон Засгийн газар нэмэлт төсөв баталсан нь алтны үнэ өсөхөд нөлөөлжээ. Мөн ам.долларын ханш сулраад буй нь бас нэг томоохон шалтгаан болж байна.
“HSBC”-гийн шинжээчид 2021 онд ч алтны үнэ өссөөр байна гэж үзжээ. Тэгвэл “Morgan Stanley”-гийн шинжээчид эсрэгээр дүгнэсэн байх юм.
Алтны үнэ долоо хоногийн эхний буюу даваа гаргийн байдлаар 1918.86 ам.доллар/унц байна.
Г.САНСАРМАА