Нийгмийн

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гомдлыг ирэх баасан гарагт хэлэлцэнэ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонсоод буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гомдолтой хяналтын шатны шүүх хурал энэ сарын 08-нд товлогджээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох 18 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button