Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэмт хэргүүдийг сэргээн шалгахгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзлээ

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг ЗХЦ гаргасан. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар гаргасанм эл дүгнэлтийг өчигдөр шөнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ.
Ингээд хуралдаанаар үндсэн хуулийн дэээрх шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж, дэмжсэнгүй. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар болсон.
Яг ямар учиртай вэ гэвэл 2017 оны долдугаар сарын 1-ээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргаад байсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан. Энэ хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Тодруулбал тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно.Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЭЦ ард түмнээсээ урв�##�аа МАНАН бүлгийн төлөө шийдвэр гарг�##�аа тар нь танигдаж эхэллээ дээ хөөрхий.
Хөөн хэлэлцэх хугацаа гэж дэлхийд хаана ч байхгүй юм мэдэх юм дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтэнг одоо ч хайж илэрүүлэн шүүн яллаж байхад манайх эсрэгээр нь ялтанд ял завших хууль гаргадаг ийм мангар улс гэж дэлхийд байхгүй наад мангар за�##�таа нэн даруй хүчингүй болгоочээ. Хэрэгтэн ял завших ёсгүй шоронд суух ёстой
Хөөн хэлэлцэх хугацаа гэж дэлхийд хаана ч байхгүй дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтэнг одоо ч хайж илэрүүлэн шүүн яллаж байхад манайх эсрэгээр нь ялтанд ял завших хууль гаргадаг ийм мангар улс гэж дэлхийд байхгүй наад мангар за�##�таа нэн даруй хүчингүй болгоочээ. Хэрэгтэн ял завших ёсгүй шоронд суух ёстой
Гэмт хэрэгтэнгүүдийг ялаас чөлөөлөхийг завдсан ҮХЦ огцрох ёстой юм бна даа
2 uzuurtei zu
2 uzuurtei zuu shig huuli gargaj bhii . Tsetseesee davsan ih hural gej bhuu , yuch medehgui ilii balai ymnuudaar huuli orolduulaad bh ym