ДЭЛХИЙ

БНХАУ “КОВИД-19”-ийн гарлыг судлах эрдэмтдэд нэвтрэх зөвшөөрөл олгосонгүй

“ДЭМБ”-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн арван хүний баг  “КОВИД-19”-ийн цар тахлын гарал үүслийг судалж тогтоохоор Ухань хот руу очих талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус багийн хоёр гишүүн Ухань хот руу зүглэсэн боловч тэдний визэд зөвшөөрөл олгоогүй байжээ.

“ДЭМБ”-ын захирал Тедрос Адханом Гебрейесус Хятад улсыг шүүмжлэн “Өнөөдөр бид Хятадын албан тушаалтнууд багийн гишүүд БНХАУ-д нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрлийг хараахан батлаагүй байгаа гэдгийг мэдлээ. Энэ мэдээг сонсоод миний урам маш их хугарсан” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Хятадын албан тушаалтнуудтай холбогдож энэ багийн явуулах үйл ажиллагаа “ДЭМБ”-ын эн тэргүүний зорилт гэдгийг мэдэгдсэн гэсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын албаныхан багийн гишүүд тус улсад очих он сарыг тодорхой болгож батлахаас татгалзсан байдаг.

“КОВИД-19” анх Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн билээ. Гэвч вирусийн гарал үүслийн асуудал тодорхойгүй байгаа. Тус багийн гишүүн болох “Robert Koch Institute” судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Фабиан Леендерц хэлэхдээ “Энэ судалгааны зорилго бол буруутай улс эсвэл албан тушаалтыг олох явдал биш” гэсэн юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ХЯТАДУУДЫГ ШИЙТГЭХ ЁСТОЙ ХЯТАДЫГ 10 ЖИЖИГ УЛС БОЛГОН ЗАДЛАХ ЁСТОЙ. ҮҮНИЙ АДИЛ ОРОСЫГ Ч ГЭСЭН 20 ЖИЖИГ УЛС БОЛГОН ЗАДЛАХ ЁСТОЙ ЮМ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button