ДЭЛХИЙ

Гурван нартай гараг илрүүлжээ

Харь гарагуудыг илрүүлэх зорилготой NASA-гийн TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийг ашиглан нэгэн өвөрмөц гарагийг нээжээ.

Шинээр нээсэн LTT 1445Ab хэмээх гараг нь манай дэлхийгээс 22.5 гэрлийн жилийн зайд оршдог. Уг гараг нь гурван одой одны дэргэд байрладаг бөгөөд тав хоног тутамд нэгийг нь бүтэн тойрдог. Дэлхийгээс 30 орчим хувь илүү том хэмжээтэй ч найм дахин их масстай болохыг нь эрдэмтэд тооцоолжээ. Гадаргын температур нь Цельсийн 160 хэм орчим юм.

“Хэрвээ та энэ гараг дээр зогсож байвал тэнгэрт гурван нар харагдана. Гэхдээ тэдний хоёр нь нэлээд жижиг. Тэнгэрээс хоёр аймшигтай улаан нүд ширтэж байгаа мэт санагдах болно” гэж гарагийг нээсэн эрдэмтдийн нэг Женифер Уинтерс ярьжээ.

LTT 1445Ab гараг нь дэлхийд харьцангуй ойр оршдог учир цаашдаа амьдралын ул мөр хайхад тохиромжтой биет гэж үзжээ. Удахгүй ашиглалтад орох багажаар уг гарагийн атмосферын бүтцийг судлах боломжтой гэж эрдэмтэд мэдээлсэн юм. Мөн нар богино хугацаанд тойрдог нь судалгаа хийх таатай боломж олгож байгааг мэдээлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-27 06:24

Canada Pharmacy24 Comprare Viagra Sin Receta [url=http://ordercheapvia.com]viagra[/url] Levitra Se Vende En Farmacias

StevSlarie
StevSlarie
2019-12-20 12:42

Cialis 36 Hrs Effet Du Cialis 10mg [url=http://cialibuy.com]generic cialis canada[/url] Sandalis Viagra Progesterone In Australia Luton

Холбоотой мэдээ

Back to top button