ДЭЛХИЙ

Конгресс сонгуулийн хариуг батлахаар дахин хуралдаж байна

АНУ-ын Конгрессын гишүүд өнөөдөр электорал коллежийн саналуудыг тоолох явцад Дональд Трампын дэмжигчид бослого үйлдэн Конгрессын ордон руу нэвтэрсэн. Электорал санал тооллогын явцад Ерөнхийлөгч Трампыг дэмждэг Төлөөлөгчдийн танхимын гишүүн Паул Госар чуулганы үеэр Аризона сонгуулийн хариуг эсэргүүцэж байгаа гэдгээ ёсоор илэрхийлсэн юм. Чуулганыг удирдан явуулж байсан Ерөнхий сайд Майк Пенс түүнээс сенатын танхимын гишүүн үүнтэй адил сонгуулийн хариуг эсэргүүцэж байгаа эсэхийг асуужээ. Учир нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн болон сенат нараас нэг нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж байж тус асуудлын талаар мэтгэлцдэг байна.

Нөхцөл байдал хүндэрснээс болж чуулган тасалдсан бөгөөд Конгресс яг одоо дахин хуралдаж сонгуулийн хариуг батлахаар ажиллаж байна. Барак Обама Дональд Трампыг шүүмжлэн “Хууль ёсны сонгуулийн хариуг үндэслэлгүй эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн буруугаас үүссэн өнөөдрийн ичгэвэртэй явдал түүхэнд бичигдэж үлдэх болно. Гэхдээ ийм зүйл болно гэдгийг таамаглаагүй гэвэл худлаа” хэмээсэн юм. Трамп босогчдод хандаж “Та нар одоо гэртээ харих нь зөв. Тайван байдлыг үүсгэх хэрэгтэй” гэсэн байна.

Дональд Трамп сонгуулийн талаар худал мэдээлэл тараасан хэмээн Твиттер, Фэйсбүүк тус компаниуд түүний албан хаягийг хэсэг хугацаанд хаажээ.

Эх сурвалж: The Hill, Bloomberg, Politico

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button