НИЙГЭМ
II сарын 1 хүртэл Өмнөговь руу нүүрс тээврийн жолооч нэвтрүүлэхгүй

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр лүү бусад аймаг болон Улаанбаатар хотоос нүүрс тээврийн жолооч нарыг хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Г.Хүрэлбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “Өмнөговь аймагт хангалттай тооны нүүрс тээврийн жолооч бий тул хоёрдугаар сарын 1-нийг хүртэл жолооч нэмж авахгүй байх шийдвэр гаргаж, аймгууд, Нийслэл рүү албан бичиг илгээсэн” гэлээ.
Г.САНСАРМАА