ДЭЛХИЙ

Жэк Ма олны нүднээс далдуур Ханжоу хотод байгаа гэв

Хятад гаралтай тэрбумтан Жэк Ма хоёр сарын турш өөрийн сошиал хаягууддаа нийтлэл оруулаагүй бөгөөд олны нүдэнд өртөөгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл нэгэн эх сурвалж тэрбумтан Жэк Маг алга болсон бус санаатайгаар олны нүднээс далд байгаа гэсэн тухай “CNBC” сувгийн Дэвид Фаберт мэдээлжээ. Дэвид Фабер уг явдлыг талаар тайлбарлахдаа “Тэрбээр “Alibaba”  группийн төв байрладаг Ханжоу хотод л байгаа байх. Жэк Ма санаатайгаар олны нүднээс далдуур байгаа бөгөөд ойрын хугацаанд үзэгдэхгүй байх магадлал их. Өмнө нь Ма хэд хэдэн удаа БНХАУ-ын Засгийн Газрын дургүйг  хүргээд зүгээр өнгөрсөн. Харин өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдөр тавьсан илтгэлдээ арай л хэтрүүлчихсэн. Тийм болохоор одоохондоо олны нүднээс далдуур байх хэрэгтэй гэдгийг тэрбээр мэдэж байгаа” хэмээжээ.

Аравдугаар сард Жэк Магийн оролцсон Шанхай хотноо болсон чуулганаас хоёр долоо хоногийн дараа Хятадын Засгийн Газар “Alibaba” группийн охин компани болох “Ant Group”-ийн хөрөнгийн бирж дэх нээлтийг зогсоосон байдаг.  

Өмнө нь Хятадын чинээлэг хөрөнгө оруулагч Рен Жичианг Ши Жиньпиний “КОВИД-19”-ийн эсрэг авж буй арга хэмжээг шүүмжлэн түүнийг “алиалагч” хэмээсний дараа ор сураггүй алга болсон. Тэрбээр зургаан сарын турш алга болсны дараа авилгын гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн 18 жилийн хорих ял сонссон байна.

Эх сурвалж: CNBC, Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button