НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Дипломат ёсоор хүсэлт тавьж, таван монгол иргэнийг МИАТ-ийн нислэгт багтаасан

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр газардсан МИАТ-ийн тусгай нислэгт холбогдох ташаа мэдээллүүд гарч байна. Үүнд тайлбар өгье. Энэ бол АНУ-ын Элчин сайдын яамны нааш ажлын шаардлагаар ирсэн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл хоёр улсын дипломат ажиллагааны хүрээнд хийгдсэн нислэг гэсэн үг.

Харин үүнд таван монгол хүн багтсан. Тэдний нэг нь хүнд өвчтэй иргэнийг БНСУ-руу сахиж хамт явсан нэг эмч, аргагүй шаардлагаар буцаж ирсэн. Хоёр нь ар гэрийн, эрүүл мэндийн хүнд шалтгаанаар мөн багтсан. Үлдсэн хоёр хүний нэг нь АНУ руу, нэг нь БНСУ руу явахаар оны өмнө ниссэн боловч тодорхой зөрчлийн улмаас нэвтэрч чадаагүй, буцахаас өөр аргагүй болсон. Тэгэхээр энэ таван хүнийг дипломат ёсоор гуйж, эл нислэгт багтаасан юм шүү. Тэднийг бүгдийг нь Кемпински зочид буудалд тусгаарласан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 17:35

Раднаасэд яагаад оны өмнө ирсэн хур�##�д сууж байгаа гэж худлаа яриад байгаа юм бэ Мөнхтүшигээ

Зочин
Зочин
2021-01-08 06:56

Мэдээлэлд ойр засаг төр баригчид өөрсдийн ойр дотны хүмүүсээ багтаасан л биз. Юу гэж хүнд өвчтэй гадаадад эмчлүүлэх шаардлагатай жирийн иргэнийг явуулав гэж.
Албан туша�##�аа ашиглан давуу эрх элэлсэн бна.

Холбоотой мэдээ

Back to top button