УЛС ТӨР

Д.Ганбат: Намайг ярихаар л хачин, хачин болоод байх юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Одоо зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр санал хурааж байгаа бөгөөд зарим гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж байна.

Энэ үеэрх УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр сууриудыг үргэлжлүүлэн хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Намайг л ярихаар хачин, хачин юм болоод байх юм. Гэмт хэрэгтэн байсан, байх хүмүүс их эсэргүүцэж байх шиг байна. Энэ хэлэлцүүлэг дээр Б.Энхбаяр, Ж.Сүхбаатараас бусад нь сүргийн сэтгэлгээгээр яваад байна. Одоо энэ Шүүхийн тухай хууль батлагдчихаар ШЕЗ шинэчлэгдэнэ, Сахилгын хороо гэж шинээр байгуулагдана. Үүнийгээ дагаад Дээд шүүхийн шүүгчдийг суулгаж, УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж бодож байна. Дагаж мөрдөх журмаараа ч юм уу үүнийг оруулах ёстой. Ингэж сонсож явахгүй бол хонгил нь хэвээрээ үлдэнэ, шударга ёс тогтохгүй. Ярьж буйгаараа Дээд шүүгчдийн ажиллах насыг нь уртасгаж, тэтгэврийг нь өндөр тогтоох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

“Ганц хоёр асуудал байна. Бид нар үндсэн хуулийг эрх тэгш хэрэгжүүлэх, шударга нийгэм байгуулах гэж л шүүхийн шинэчлэл хийж байгаа шүү дээ. Гэтэл Эхийн алдар одонгоос өөр медаль гардуулж болохгүй гээд заачихсан байна. Тэгснээ 52.31-т нь хүнийг гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлаж болохгүй гэчихсэн. Тэгэхээр шүүгч гэдэг чинь хүн биш юм уу. Төрийн дээд одон медаль гэж байгаа бол монгол улсын иргэн мөн л бол эрхээ эдэлж авах ёстой. Тэгэхээр энэ заалтуудыг хасъя гэсэн саналтай байна.

Тайлбар: Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны хуулийн төсөлд ийм заалт байсан бөгөөд шинэчилсэн найруулгаар хасагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хариу тайлбар болгов.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Одоо Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэлгүй Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьсон явдал байна. Маш тодорхой заалтыг зөрччихсөн байгаа юм, Ж.Эрдэнэбат гишүүний хувьд. Сүүлдээ олон улсын парламентын хориг хүртэл яригдаж байна. Ингэж алдаа гаргасан, зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн шүүгчдийг огцруулах хүртэл арга хэмжээ авдгийг энэ 60.1 дээр оруулж ирэх хэрэгтэй. Ингэж байж хариуцлагажих байх гэж бодож байна. Манай ажлын хэсгийнхэн, Б.Энхбаяр гишүүн, та бүхэн анхаараарай. Энэ манай шүүхийн нэр хүндийг улам өргөх заалт болж өгнө шүү.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Энэ 60.1 дэх заалтын сахилгын шийтгэлүүд хоорондоо асар их зөрүүтэй мэт санагдах юм. Түдгэлзүүлээд сургалтад суухыг даалгах гэхээр аль нь сахилгын шийтгэл юм бэ. Сахилгын шийтгэлүүд хоорондоо зөрж байна. Гурван сараар түдгэлзүүлээд сургалтад суухыг даалгах эсвэл огцруулах гэсэн байна. Энэ хоёр хоорондоо асар том зарчмын зөрүүтэй шийтгэлүүд шүү дээ. Тус, тусдаа байхгүй бол “эсвэл” гээд ороод ирэхээр маш ялгаатай шийтгэлүүд л явах нь дээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 20:16

Ганбатыг ярихаар гишүүд хачин хачин болоод байх юм гэнэ. Арга үгүй ш дээ хачин хачин юм яридаг болохоор чинь санаа нь зовцгоодог биз дээ АН бүлгийн даргаараа Пүрэвдорж гишүүнийг болгочихмоор юм.

Эба
Эба
2021-01-07 20:22

Хачин царайтай болохоор чинь л хачин хачин болж байгаа юмаа

Эбо
Эбо
2021-01-07 22:59

Энэ одоо юу гэж эргүүтэх бол гээд л ТВ-үзэгчид хүртэл хачин болдог шүү, эрхэм Ганбат гишүүн минь. Та АН-ыг ард түмэнд үнэхээр гутааж байгаа шүү! УИХ ч тэртээ тэргүй элдэв дүнхүүнүүдийн цуглуулга юм.

зочин
зочин
2021-01-08 14:43

Сэтгэцийн өвчтөй хүн шиг юм яриад байхаар чинь хачин хачин болхоос өөр яах юм тэнэг минь

Холбоотой мэдээ

Back to top button