ДЭЛХИЙ

Токио хотод онц байдал зарлав

Токио хотод сүүлийн 24 цагийн дотор “КОВИД-19”-ийн 2447 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 800-гаар нэмэгдсэн тоо байв. Иймд Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Токио хот болон ойролцоох Канагава, Чиба, Сайтама мужуудад онц байдал зарлах шийдвэр гаргажээ.

Онц байдлыг маргаашаас (2021.01.08) эхлээд дор хаяж хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Онц байдлыг эдгээр мужуудад эмнэлгийн ачаалал, халдвар шинээр илрэх хэмжээ бууртал цуцлахгүй гэнэ.

Өмнө нь өнгөрсөн хавар Япон улс онц байдал зарласан бөгөөд тухайн үедээ сургуулийг хааж олон нийт цуглахыг хориглож байжээ. Харин энэ удаа онц байдал зарласан мужуудад 20:00 цагаас хойш гэртээ байхыг зөвлөсөн юм.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button