Нийгмийн
М.Наранбаатар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга болжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ хоёр удаа хэлэлцээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томилж дууссан.
Үүний өмнө нэр дэвшигч Ч.Батцэнгэл өөрийн хүсэлтээр нэрээ татсанаар түүний оронд нэг гишүүний орон тоо үлдсэн юм. Харин өнөөдөр Үндэсний зөвлөлийн хуучин гишүүн Д.Оюун-Эрдэнийг уг орон тоонд томилсон билээ
Ингээд дараагийн зургаан жил ажиллах МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Ж.Цэсэн, Б.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, М.Уянга, Г.Отгонбаяр, Д.Оюун-Эрдэнэ гэсэн хүмүүс томилогдоод буй.
Тэгвэл өнөөдөр тэд хуралдаж, М.Наранбаатарыг Үндэсний зөвлөлийн даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан удаатай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.