НИЙГЭМ

“Тэг зогсолт хийж магадгүй” гээд дэлгүүр явсан хойгуур гурван хүүхэд нь угаартах эрсдэлд оржээ

"Тавантолгой түлш” ХХК-ийн Хяналтын ажилтнууд хүүхдийн амь нас аварлаа” гэх мэдээлэл үдээс хойш цахим орчинд түгэв.

Мэдээллийн дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хяналтын ажилтан Г.Энхтуултай холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.

Тэрбээр, "Өнөөдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн III хорооны 33-р гудамжинд картын бүртгэл хийж яваад 02-07 насны гурван хүүхдийн амь насыг аварсан юм. Картын бүртгэл хийх гээд Хяналтын ажилтан Ц.Отгонтунгалаг, Б.Цэндмаа, Т.Оюунцэцэг нарын хамт тухайн айлын хаалгыг нүдсэн. Хаалгаа тайлж өгөхгүй нэлээд удсан. Гэтэл 6-7 насны гэмээр охин цонхны цаанаас гараа даллаад байсан. Хаалгаа тайлж өгөх байх гээд хаалгыг нь тогшоод зогсож байтал "Эгчээ манай хоёр дүүг авраарай” гэж охин хашгирсан.

Ингээд бид хажуу айлын залууг дуудаж тухайн айлын цонхны торыг эвдүүлж, цонхоор нь гурван хүүхдийг утаан дундаас гаргаж авсан. Том охиноос ээж, аавынх нь дугаар авч залгаж хэлтэл "0 зогсолт болж магадгүй гэж бодоод хүнс цуглуулахаар явсан байна” гэж хэлсэн. Би ч тухайн үеийнхээ эмоцоор "Яагаад гурван нялх хүүхдийг цоожилж явж байгаа юм. Цоожлоогүй байсан бол ядаж өөрсдөө гараад ирэх байлаа” гээд л загнасан. Ээж нь хүүхдүүдээ тэврээд л уйлаад байсан. Аав нь хүүхдүүдэдээ сүү өгч, жаахан тайвшруулсан. Гурван хүүхдээ гэртээ цоожилчихоод, галаа шахмал түлшээр өрдчихөөд явсан байсан. Зуух, пийшин нь улайсчихсан, зуухан дээр хоолтой байсан гэмээр тогоо түлэгдээд гэрээр дүүрэн утаа түгсэн байсан л даа. Хэрэв бид тэр айлын хаалгыг тогшиж таараагүй бол, хаалгаа тайлж өгөхгүй байна гээд явалгүй удаагүй бол тэр гурван хүүхэд утаанд хордох байсан байх. Цаашлаад гал гарахыг ч үгүйсгэхгүй байсан. Болсон явдлыг өөрсдийнхөө ажил тайлагнадаг фэйсбүүк группт бичтэл тэр цаашаа түгсээр олны анхааралд хүрсэн байна. Хорооны албан ёсны группт ч бичигдсэн байна лээ. Хорооны Засаг дарга маргааш ирээч гэж хэлүүлсэн байна. Ийм л юм боллоо. Гурван нялх хүүхдийг эрсдэлээс аварч, хамгаалж чадсандаа л баярлаж байна” гэсэн юм.

Эрдэнэт хүмүүний алтан амийг аварсан Хяналтын ажилтнууддаа Тавантолгой түлш ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Эх сурвалж: Монголчуудын түлш

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 22:52

Анхаар�##�тай байлдаа хүүхдүүдээ дандаа цоочилж явах юм м�##�нууд чинь тэр эргүү эцэг эх нь уйлаад яахав дээ тэр хүмүүсийг шагнаарай

Зочин
Зочин
2021-01-08 09:02

Амьдрах хувитай хүүхдүүд амьд мэнд байна гэдэг чинь айшгүйдээ та бүхэндээ баярл�##�аа бяцхан үрсүүд амь насыг аварсан .эцэг эхчүүд нь үр хүүхдүүдээ анхаар�##�даа юу нь чинь хоол унд вэ ядаж нэг явж болсонгүй яасан ч бүх зүрхтэй юм яасан ч харицулгүй эцэг эхчүүд вэ

Зочин
Зочин
2021-01-08 09:13

huuhed allaa sh de m#lnuudaa

Зочин
Зочин
2021-01-08 13:33

Teneh durtai huduunii orkuud 2-l 2-laa yavaad baihdaa yadgiin 1 ni gertee jaahan huuhduudee harj baih yostoi shd. 1 ni 2, 3 dahin yavsan ch yadgiin, esvel eeljleed yav. Bas ene MUUDUULSAN tulsh ih asuudaltai baih shig baina daa. Odoo tegeed tur zasag ni SAIJRUULSAN geed guriigeed baihad hultsengui irged yah bilee, iim ulsad hun bolj tursunduu haramsaad l amidrahaas uur argagui

Зочин
Зочин
2021-01-08 19:05

-Эцэг эхийн өөрсдийн хариуцлагын асууд�##� үүнд хүүхдүүддээ байнгын хараа хян�##�т тавьж, гэрийнхээ түлш болон г�##�ын аюулгүй байдлыг ш�##�гаж байхыг онцолж сэргийлэхийн тулд ямар арга зам байна түүнийг гаргаж ирж болсон үйл процесстой холбон мэдээ хүргэх ёстой. Гэтэл үүнд нийгмийн яриа болох /0 зогсолт огтхон ч хамаар�##�гүй зүгээр л яриа. 0 зогсолт хийсэн хийгээгүй эцэг эх нь ямар нэгэн ш�##�тгаанаар хүүхдүүдээ орхиж гарахад л г�##�ын болон угаартах аюул байна./

маөиөа
маөиөа
2021-01-08 19:06

-Эцэг эхийн өөрсдийн хариуцлагын асууд�##� үүнд хүүхдүүддээ байнгын хараа хян�##�т тавьж, гэрийнхээ түлш болон г�##�ын аюулгүй байдлыг ш�##�гаж байхыг онцолж сэргийлэхийн тулд ямар арга зам байна түүнийг гаргаж ирж болсон үйл процесстой холбон мэдээ хүргэх ёстой. Гэтэл үүнд нийгмийн яриа болох /0 зогсолт огтхон ч хамаар�##�гүй зүгээр л яриа. 0 зогсолт хийсэн хийгээгүй эцэг эх нь ямар нэгэн ш�##�тгаанаар хүүхдүүдээ орхиж гарахад л г�##�ын болон угаартах аюул байна./

Badam
Badam
2021-01-08 23:56

0 zgsolt xiine gsn geed manai endxiin delgvvrvvd pig bn lee sh de maxig guluz guluzaar ni awaad bnlee yasan ch ix mongotei ym

Холбоотой мэдээ

Back to top button