ДЭЛХИЙ

Индонезийн Боинг 737 онгоц Жакарта хотын ойролцоо осолджээ

Индонези улсын “Sriwijaya Air” агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоц Жакарта хотоос  нисээд төд удалгүй далайд осолдсон байна. Тус онгоцон дээр 62 хүн байсан бөгөөд Баруун Калимантан мужийн Понтианак хот руу нисэж байжээ.

Ширүүн борооны улмаас онгоц товлосон цагаасаа 30 минут хоцрон 14.30 (Жакарта хотын цагаар) тус хотоос хөөрөөд дөрвөн минут өнгөрсний дараа радарт үзэгдэхээ больсон юм. “Flight radar 24” сайтаас харвал Боинг 737 онгоц дөрвөн минутын дотор 3322 метр өндөрт хүрсний дараа 21 секундийн турш огцом доошоо уналт хийгээд мэдээлэл дамжуулахаа больсон аж.

Индонезийн Тээврийн сайд Буди Каря хэвлэлийн бага хурал хийж онгоцны багийн 12 гишүүнтэй хамт 62 хүн “SJ 182” байсан хэмээжээ. “detik.com” сайтад мэдээлснээр бол Буди тус онгоц Лаки арлын дэргэд нисэх буудлаас 20 километрийн зайтай осолдсон гэж хэлсэн аж.

“Sriwijaya Air” компанийн гүйцэтгэх захирал Жефферсон Ирвин Жауена  хэвлэлийн бага хурал хийж нислэгийн өмнө Боинг 737 онгоцны эд ангийн нөхцөл байдал сайн байсан хэмээсэн юм.

Солихин нэртэй загасчин “Онгоц аянга шиг унаж ирээд далайд осолдсон” хэмээн “BBC” агентлагийн Индонези улсын салбарт мэдээлэл өгсөн байна. Боинг 737-500 загвар алга болсон газартай ойр байдаг арлын оршин суугчид онгоцны эвдэрсэн хэсэг мэт зүйлс олсон аж.

Тус онгоц нь 26 жилийн турш нислэг үйлдсэн Боинг 737-500 загвар байсан юм. Индонезийн Тэнгисийн цэргийн хүчин онгоц осолдсон координатыг тогтоосон байна. Ослын газар луу хэд хэдэн усан онгоц илгээсэн аж

Өмнө нь 2019 онд Индонези улсын “Lion Air” агаарын тээврийн компани эзэмшдэг Боинг 737 Max загварын онгоц осолдож харамсалтайгаар 157 хүн нас барж байсан юм.

Эх сурвалж: BBC, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button