ДЭЛХИЙ

Арнольд Шварценеггер: Дональд Трамп бол түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Дональд Трампын дэмжигч нар Конгрессын ордон руу хүч түрэн орсон билээ. Тус өдөр Конгресс Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар хуралдаж байсан юм. Бослогын улмаас таван хүн нас барж 50 гаруй цагдаагийн офицер бэртсэн. Дональд Трампыг Ардчилсан намаас Конгрессод суудаг гишүүд огцруулахыг (импичмент) дэмжсэн бөгөөд Төлөөлөгчдийн танхим маргааш юм уу ирэх лхагва гарагийн өдөр саналаа хураах юм гэнэ.

Тэгвэл болсон явдлын талаар Калифорни мужийн захирагч байсан жүжигчин Арнольд Шварценеггер Твиттер хуудсандаа видео мэдэгдэл хийжээ. Тэрбээр тус мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Трамп удирдагчийн хувьд бүтэлгүйтсэн. Тэрбээр түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч байсан гэдгээрээ санагдаж явах болно” гэсэн юм.

Арнольд тус мэдэгдэлдээ лхагва гарагийн бослогыг 1938 онд өрнөсөн “Kristallnacht”-тай зүйрлэжээ. “Kristallnacht” буюу Бутарсан шилний өдрөөр Еврейчүүдийн эзэмшдэг дэлгүүр, барилга, сүмийн цонхыг Нацист Германууд бут цохиж халдсан байдаг.

Бичлэгийн төгсгөл Арнольд “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден таны талд бид өнөөдөр, маргааш, үүрд зогсож манай улсынхаа ардчиллыг заналхийлсэн хүмүүсээс хамгаалах болно” хэмээжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button