ДЭЛХИЙ

Японд коронавирусийн өөр нэг шинэ хувилбар бүртгэгджээ

Өнгөрсөн ням гарагт Японы Эрүүл мэндийн яам Бразилаас ирсэн дөрвөн хүнээс коронавирусийн өөр нэг шинэ хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Уг хувилбар нь Их Британи болон Өмнөд Африкаас илэрсэн төрлүүдээс ялгаатай гэнэ. Их Британид анх илэрсэн “B.1.1.7” хувилбарын мутаци нь вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлсэн. Харин Өмнөд Африкт бүртгэгдсэн “501.V2” нэртэй төрлийн мутаци вирусийг вакцинд тэсвэртэй болгосон байх магадлалтай байсан. Азаар тус төрөл “Pfizer/BioNTech”-ийн вакцинд тэсвэргүй гэдэг нь нотлогдсон юм.

 Одоогийн байдлаар эрдэмтэд Японд бүртгэгдсэн шинэ хувилбараас вакцин хэр үр дүнтэй хамгаалахыг судалж байгаа гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Такажи Вакита “Одоогийн байдлаар Бразилаас ирсэн хүмүүсээс илэрсэн шинэ төрөл халдварлах чадвар нь нэмэгдсэн гэдгийг батлах баримт байхгүй” хэмээжээ. Тус шинэ төрөлд 12 гаруй мутаци үүссэн байна.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

Япон улс өнөөдрийн байдлаар 289 мянган тохиолдол бүртгэн авч нас баралтын тоо 4601 хүрсэн байна. Мөн Токио хот болон Сайтама, Канагава, Чиба мужуудад бүртгэгдэх коронавирусийн шинэ тохиолдол хурдтайгаар нэмэгдсэний улмаас тус газруудад онц байдал зарласан билээ.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button