ДЭЛХИЙ

“Antifa” бүлгэм бамбай барин жагсаал үйлджээ

Өнгөрсөн ням гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт “Antifa” бүлгэмийн гишүүд бамбай барин жагсаал үйлдсэн байна. Тэдний нэг нь цагдаагийн дүрэмт хувцастай адил цамц өмсөн гахайны толгойн баг зүүсэн байжээ.

Нюь-Йорк хот дахь нэгэн “Antifa” бүлгэм тус жагсаалыг “Фашизмын эсрэг ялалт” хэмээсэн юм. Тус жагсагчид Трамп болон Пенс нарыг Цагаан Ордноос даруй явахыг шаарджээ.

Үүний өмнөх өдөр Сан-Диего хотод Трампыг дэмжигч нар болон “Antifa” бүлгэмийн хооронд мөргөлдөөн үүссэн бөгөөд тэд цагдаагийн офицерууд руу чулуу, өндөг, усны сав шидсэн байна. Нэгэн телевизийн бичлэгт “Black-clad Antifa” бүлгэмийн гишүүн эвхдэг сандал шидэж химийн бодис цацаж байгаа нь бичигджээ. Өнгөрсөн зуны туршид “Black Lives Matter” болон “Antifa”бүлгэм АНУ-ын 20 гаруй мужуудад дэлгүүр хоршоо дээрэмдэн, өмч хөрөнгө галдан шатаасан. “Property Claim Services” компанийн тооцоолсноор бол эдгээр бүлгэмүүд нийтдээ нэгээс хоёр тэрбум ам.долларын өмч хөрөнгийн хохирол учруулсан аж.

Өнгөрсөн лхагва гарагт өрнөсөн бослогын улмаас Конгрессын Ордныг тойруулан хашаа тавьсан бөгөөд Вашингтон хотод 6 мянга гаруй Үндэсний харуулын цэргүүд 30 хоногийн турш Капитолын цагдаагийн албанд туслах юм. Мөн Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэгтэй Нууц албаныхан тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангахаар оролцох ажээ.

Эх сурвалж: Daily Mail, Axios

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button