Нийгмийн

Ханх сумын ЗДТГ-ын байрны хана цуурчээ

Өнөөдөр 05.32 минутийн орчимд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй, газар хөдөлж, сургуулийн хана болон малчдын хаалга цуурч, аяга, таваг хагарсан талаар мэдээлсэн. Сумын Засаг дарга Л.Даваабаяр хэдий хэр хэмжээний хохирол учирсныг тооцоолоогүй, хүний амь эрстээгүй гэсэн мэдээллийг бидэнд өгөөд буй.

Харин дөнгөж сая бидэнд шинэ мэдээлэл ирлээ. Нутгийн удирдлагын ордон буюу тус сумын ЗДТГ-ын байрны хана цуурчээ. Тодруулбал, нэг цонхны үйлчилгээний хана, үүдний коридор, хоёр давхар руу гардаг шатны хажуу талын хана цуурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button