ЭДИЙН ЗАСАГ

“Turquoise Hill Rescources”-ийн хувьцааны ханш 20 хувиар унажээ

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа өнөөдөр /2020.01.12/ 11.7 ам.доллар байна. Харин энэ нь нэгдүгээр сарын 8-наас хойш даруй 20 орчим хувиар унаад буй дүн юм.

Тус компани “Оюу Толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газраас оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шаардлагатай бол цуцална гэсэн байр суурийг илэрхийлээд буй нь хувьцаа унахад голчлон нөлөөлж буй юм.

Өнгөрсөн 24 цагт Туркоиз Хилл Ресурс компанид манай Засгийн газар уг агуулгаар шахалт үзүүлсэн талаар гадаадын сайтууд мэдээлсэн юм. Үүний дараа хувьцааны ханш 2 орчим доллароор шууд унажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x