ЭДИЙН ЗАСАГ

Туркоизд илгээсэн захидал: Монгол Улс Оюу толгойгоос 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ

Туркоиз Хилл Ресурс компанид манай Засгийн газрын зүгээс шаардлагатай бол Дубайн хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн эрхийнхээ хүрээнд цуцална гэж мэдэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг Туркоиз эзэмшдэг юм. Тэгвэл Mining.com сайтад мэдээлснээр, Засгийн газраас Туркоиз Хилл Ресурс компанид холбогдох захидал илгээжээ.

Үүндээ Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнд Монгол тал сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ноогдол ашиг огт хүртэхгүй тооцоо гарсан талаар дурдсан байна.

Тодруулбал Засгийн газраас явуулсан захидалд:

“Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн нь манай улсын эдийн засгийн хувьд үр өгөөжгүй тусна. Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан.

Түүнчлэн "Оюутолгой” ХХК ААНОАТ-ыг  2051 он хүртэл зөвхөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад төлөхөөр байгаа нь ихээхэн эргэлзээ дагуулж байна. Компани энэ татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу заавал төлөх учиртай” гэж бичжээ.

Иймд эдгээр асуудлуудыг эргэж харан, төслийг хоёр талд ашигтай, амжилттай хэрэгжүүлэх тал дээр анхаарахыг хүсжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
j
j
2021-01-12 14:06

uurhaig tor ooriin medeldee avch rio tintog hooj yavuulya

зочин
зочин
2021-01-12 14:33

манайд ашиггүй бол болих нь зөв дээ баахан хөрөнгөө ухуулаад өөрсдөө өртэй үлддэг тийм тэнэг улс манайхааас өөр байгаа болов уу ашиггүй юм боло ухахгүй орхиоч дээ

Зочин
Зочин
2021-01-12 15:54

Элбэгдорж Эрдэнэ тэргүүтний өмөөрөөд байгаа улс төрийн хэрэгтнүүд ийм л юм хийчихсэн улсууддаа

Зочин.3
Зочин.3
2021-01-12 16:25

Болилоо гэхээр боличихдог эд биш л дээ.

Иргэн
Иргэн
2021-01-12 16:40

Баялагаа өгөөд дээр нь өртэй үлдэнэ гэж байж болох уу? Манай улс яагаад өртэй үлдэх болов?

zochin
zochin
2021-01-12 17:18

ard olon bid oorsdoon buruutai shu bid nariin urbaach sharvaach bildaga hulchgar hulgaich zangiin maani shagnal .iim duraaraa tom tolgoitoi baritsgui uls gurniig ih haan yaj barij negtgej baisniig hangalttai medne bizdee.er ni ardchilal geh niigemiig bid bi ch odoo heren ni oilgoogui l bna . tuhai burt ni hunii erh geh neriin dor zambraagui bdliig debergeej bgaad hulgai hiideg tsoon toonii humuust ashig ogdog ym bishu. odoo her ni hunii erh gej dongosoj l ybna . yg yu ch ym .

зочин
зочин
2021-01-12 18:18

Оюук нар шахсаар байгаад зогсоолоо доо. Улсын төсөв юу болох вэ. Гадаадынхан ч яахав хувьцаагаа зараад гараад явчих болов уу. Энэ ордыг хэн авах вэ гэхээр мэдээж бэлэн болсон ордыг Хятадууд авч таарна. Зэсийн үнэ өсөж байгаа үед авах эзэн олдоно. Монголын авилгачид баяжиж ард түмэн улам ядуурах болов уу. Христын шашинтан Оюук нар авилг�##�аа аваад гараад явах болов уу. Оросуудын д�##�д яьуулгх ч байгаа байх. Тамын тогооноосоо хэзээ гарах бол мөдгүй байхаа.

зочин
зочин
2021-01-12 19:11

Зогсоогооч.ийм б�##�ай улс гэж байхуу

Тэгшээ
Тэгшээ
2021-01-12 21:42

46000 мянган жилийн настай хадний сүг зургыг дэлбэлж хаячаад Монгол улсын засгын газрыг арбитрын шүүхэд өгөх гээд байгаа биз дээ. Барууны орнууд Ану, Британи зэрэг улсууд Хятадад үйлдвэрээ байгуулчаад хямдхан түүхий эд, Хямд ажиллах хүчээр өөрсдөө баяжаад тухайн орон нь хоосон үлддэг колончлогч улсууд шүү. Манай түүхий эд хятадруу гардаг учраас биднүүсийг ч бас монжоод байгаа. Хамтдаа харилцан ашигтай л ажиллах хэрэгтэй.

へいわ
へいわ
2021-02-03 09:40

Oyu tolgoid ajillaj bga mongolchuud, hamtarch ajildag kompanuud dotoroos ni temtsej huchee negtgeh heregtei. Unuudur avch bga tsalingaa, hurtej bga ashigaa ihk yumand bodood tag duugvi amia hicheesen zangaa bolih heregtei. Ur huuhdee, tsaashid uldeh ih ur tulburiig bodoj bga 1 ch mongol alga..

Холбоотой мэдээ

Back to top button