УЛС ТӨР

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар ҮХЦ-д ханджээ

2015 онд Оюутолгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" болон "Туркойз хилл ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас өчигдөр орой Оюутолгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг "Рио Тинто" компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.

Тэгвэл Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга асуусан ч өнөөдрийг хүртэл хариулаагүй гэх мэдээллийг өглөө. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар Үндсэн Хуулийн Цэц/ҮХЦ/-д ханджээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж монголчуудад ашигтай байх ажлыг Засгийн газар хийхгүй байгаад олон нийт бухимдалтай ханддаг. Оюутолгойн орд газар нь 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн нөөцтэй бөгөөд 400 тэрбум ам долларын хөрөнгө бүхий орд газар. Гэтэл Монгол Улсын иргэдэд энэ орд газар үр өгөөжөө өгдөггүй, олон улсын арбитрын шүүхэд татварын асуудал хуримтлагдсан гээд олон асуудал бий.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгой компанитай холбоотой асуулгыг асуужээ. Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариулах ёстой байтал хариултаа өгөөгүй, хууль зөрчсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойн орд газартай холбоотой, гэрээ хэлэлцээрийн асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь түүнийг "Рио тинто" компанийн барьцаанд орсон гэж хардахад хүргэж байгаагаа ч хэлж байна.

Оюутолгойн гэрээг өөрчлөх боломжийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байгаа нь тэднийг харийнхны барьцаанд орж, монолчуудын эрх ашгийг уландаа гишгэж байнаа хэмээн үзжээ. Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалтнууд авлига авсан гэдгийг олон улсын хуулийн байгууллагынхан тогтоосныг хэлж байна. АНУ, Хонконг, Сингапурын шүүх дээр нотлогдоод байхад яагаад Оюутолгой, Рио тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суухгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхий сайд 30 хоногийн дотор хариу өгөх байсан ч хууль зөрчиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуулгад хариулахгүй байна. 400 тэрбум ам.долларын баялгийн тухай ярьж байгаа. 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн тухай ярьж байхад Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг Монголын талд ашигтай болгохын төлөө Засгийн газар нэг ч алхам хийхгүй байна. Ерөнхий сайд барьцаалагдсан байна. ҮХЦ-д огцруулах бүрэн үндэслэлтэй болсон тул хандаж байна хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 18:57

Зөв нэг удаа сануулсан дээр

иргэн
иргэн
2021-01-12 19:28

хулхи сайдаар яах ч билээ

Зочин
Зочин
2021-01-12 19:53

Zov zov

man
man
2021-01-12 20:43

zuitei tsag ni bolson, man aihan bol chadahgui shuu

Иргэн
Иргэн
2021-01-12 20:46

Монгол улсын нэрийн өмнөөс ажиллах улс төрчид Үгүй болж байна, тэд дуугүй байна, ил гарахгүй байна, Хот ч мөн Орлогчоос өөр удирдагч �##�га байна. Манай улс эзэнгүйдэж байна. Одоогийн улс төрчдийн хэнд нь ч итгэхгүй! Тэд сэтгэлгүй, ухамсаргүй, Эх орондоо элэгггүй, Ард иргэдээ "уландаа гишгэсэн", дотоод нөөц бололцоог ашигладаггүй, тэд чадвар чадамжгүй, боловсрол тааруу, бодлогогүй, "жинхэнэ монгол ухамсаргүй", туйлын шударга бус, өөрсөддөө тохируулан Хуулийг засч, найруулж, өөрчилж бат�##�даг, худ�##�ч, хуурамч, хулгайч, гадныхны гар хөл болж өөрсдийн толгойгоор ажиллах эрхгүй барьца�##�агдсан, мөнгө хөрөнгө завших Ганцхан чин хүсэлтэй бэрднүүд болох нь удаан хугацаанд харагдлаа. Монголчууд өөрсдөө хөдлөмөөр байнаа. Ингээд суугаад байв�##� маргааш юу болох нь тодорхойгүй санагднам. Нөгөө Ард түмний засаг төр байгуулах, чадвартай итгэлтэй хүмүүсээ Засаг төр байгуулах гээд ярьдаг зүйлүүдээ хийх цаг нь болсон бус уу. Жирийн иргэд нэгдэж Иргэдээ сонсдоггүй, цар тахлын улмаас хөл хорионд удаан сууж орлогогүй болсон хүмүүстээ тусламж дэмжлэг олгодоггүй, ард олны мөнгөөр дураараа дургин тансаглдааг МАН-ынхны засагл�##�, дарангуйл�##�ыг хэрхэн Үүрд устгах т�##�аар ярьж хөөрч, шийдэлд хүрэх НЭН ЧУХАЛ ШААРДЛАГА бий болоод удаж байна шүү дээ. Бидний нуруун дээр Дэлхийд Дээгүүрт бичигдсэн өртэй, авилгачид нь аваад хуваагаад "з�##�гичихсан" хөрөнгө мөнгөний барьцаатай Эзэнгүй ачаа бүхий улс үлдэх нь ээ. Хув�##�знууд арьсаа хамга�##�аад л өнгөрнө. Тэд Монгол улсыг баялаггүй хоосон, ард иргэдийг үргэлж ядуу, дорой байлгахын тулд "ходоод нь дүүрэхгүй" бүр Сү.Батболд гэх маш ноцтой Луйварчин этгээдийг хүртэл Ерөнхийлөгч болгоод цаашид ч "идэж ууж" хоослохоор зорьж байгаа нь МАШ ТОМ АЮУЛ зан�##�хийлж байна гэж бодном. Энд МАН-ын дарга Хүрэлсүхийн туйлын хариуцлагагүй томилгоо, шийдэлүүд түүний дэндүү увайгүй байгааг харуулж байна.

Иргэн
Иргэн
2021-01-12 21:28

ХҮН намд очиж нум болох гээд чадаагүй одоо Н.Эхбаярын сум болсон юм шив дээ.

Зочин
Зочин
2021-01-12 23:58

Оюутолгойн гэрээг сайжруулж , монголын баялагийг монголчуудад үр өгөөжтэй байлгахаар үр дүнтэй ажиллах хүчин чармайлт энэ засгийн газарт дутагджийн..

Ичигч иргэн
Ичигч иргэн
2021-01-13 07:27

Ашиггүй төслийг хэн ч хэрэгжүүлдэггүй. Рио тинто яагаад ашиггүй бол ажиллуулаад байгааг гайхаж бна.
Монголыг доромжлоод, өрөнд унагаад, Сайханбилэгийн хамсаатнуудыг тэтгэж хамга�##�аад байгаа юм биш үү.
Хөх тэнгэр минь, Чингэс хаан минь Монгол улсаа хамга�##�ах зоригт баатруудыг төрүүлж өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button